ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

КОВИД-19 вирусийн дэгдэлтийн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Кристина ноблийн хүүхдийн сан хамтран хэрэгжүүлдэг “хөгжлийн үндэс” зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх хамтарсан төсөлд хамрагддаг айл өрхүүдээс эрүүл мэндийн асуудалтай, суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн хөхүүл болон эцэг эхийн анхаарал халамж сул, хөгшин настай өвөө, эмээгийнхээ асаргаанд байдаг хүүхдүүд зэрэг эрсдэлт нөхцөлд амьдарч буй Улаанбаатар хотын 7 дүүргийн нийт 32 өрхийн 0-17 насны 140 гаруй хүүхдийн ар гэрээр очиж эрүүл мэндийн үзлэг хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөгөө, халдварт өвчний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг өгч, хоол хүнс, витамины тусламж дэмжлэг үзүүлж ажиллалаа.