1

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН 9 ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 11 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Татах (PDF, 2.2MB)

DSC_0915

Би бүжигчин болохыг хүснэ уралдаан боллоо.

Бүжгийн урлагаар дамжуулан хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, хүүхдэд зориулсан бүжгийн урын санг баяжуулах зорилгоор “Төгөлдөр Урлаг” ТББ-тай хамтран “Би бүжигчин болохыг хүснэ” уралдааныг Нийслэлийн ЕБС-ийн 7-16 насны хүүхдүүдийн дунд зарлаж 2017 оны 11-р сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар чуулга-т шалгаруулсан. Уралдаанд нийт 332 хүүхэд оролцож 171 хүүхэд байр эзэлсэн бөгөөд Гран при, 1-р байр, 2-р байр, 3-р байр, тусгай байруудыг гоцлол хамтлаг төрлөөр шалгаруулж хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.Бүжиг 1

Бүжиг 2

Бүжиг 3

Бүжиг 4

12

“Хүүхдэд ээлтэй бизнес” сургалт боллоо

Монгол улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдэд илүү ээлтэй үйл ажиллагаа явуулах болно.
“Хүүхдэд ээлтэй хот” санаачлагын хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран нийслэлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүдэд “Хүүхдэд ээлтэй бизнес” сургалтыг зохион явуулав.
Энэхүү сургалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас олон улсын хүрээнд түнш байгууллага, хувийн хэвшил, хүүхэд болон бусад оролцогч талуудын идэвхтэй оролцооны үндсэн дээр боловсруулсан “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим”-ыг аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулж, түүнийг үйл ажиллагаандаа хэрхэн системтэйгээр хэрэгжүүлэх талаар ярилцав.
“Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим” нь аливаа бизнесийн байгууллага ажил олгогчийнхаа хүрээнд, мөн зах зээл дээр гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нийгэм, олон түмэнд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаагаа хүүхэд, гэр бүлд хэрхэн ээлтэй байлгах талаар цогц аргачлал, сайн туршлагыг агуулсан бөгөөд бизнесийн аливаа байгууллага хэрэгжүүлэхэд их энгийн, үр дүнтэй аргачлал юм.
Сургалт 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Чингис зочид буудлын сургалтын танхимд боллоо.
1

2

3

23755529_1385821714877685_7649907549551398459_n

6

Дэлхийн Хүүхдийн өдрөөр…

Хүүхэд бүрийн дуу хоолойг сонсох зорилгоор “Хүүхдийн санал хамгаас хүчтэй” уулзалт өдөрлөгийг 2017 оны 11 сарын 20 өдөр зохион байгууллаа. НХГБХГ1

2

3

4

5

7

8

9

10

11