DSC_0730

НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр 2018 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын талаарх зөвлөлдөх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох зорилгоор 9 дүүргийн Гэр бүлийн боловсрол, хөгжлийн асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендэрийн асуудал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, урьдчилан сэргийлэх, мэдээллийн сан, Хүүхдийн амралт чөлөөт цаг, орчны асуудал, Хүүхдийн оролцоо, ЕБС –ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд 2018 оны 02-р сарын 21-ны өдөр 13:30 цагт зохион байгуулсан ба 9 дүүргийн 27 мэргэжилтэн оролцож 2018 онд хүүхэд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хийх ажлуудад саналаа өгч, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
DSC_0732

DSC_0733

DSC_0735

DSC_0738

DSC_0743

DSC_0746

DSC_0749

DSC_0684

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай 2018 онд хамтран ажиллах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын “Улаанбаатар хотын кластер”-тэй хамтран нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй 2018-2020 он хүртэл хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон төлөвлөлтийн уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “KEMPENSKI” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө. Ган- Өлзий, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц. Гэрэлтуяа, Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П. Мягмаржав тус газрын хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн залуучуудын хэлтсийн дарга хөгжил хамгааллын албаны мэргэжилтнүүд, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Улаанбаатар хотын кластер менежер Энхзул, зохицуулагч Пагма болон 9 дүүрэг дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн менежерүүд оролцлоо.
2018 онд нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүлийн хөгжил, гэр бүл хүүхэд хамгааллын дэвшүүлж буй зорилт 2018 оны төлөвлөлт, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын 2018-2020 онд хүртэл стратегийн зорилт түүнийг хэрэгжүүлэх арга аргачлалыг тус тус танилцуулаа
Цаашид 2018 онд 9 дүүрэг болон нийслэлийн түвшинд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж нэгдсэн төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.
НХГБХГазар DSC_0668

DSC_0676

DSC_0677

DSC_0683

DSC_0685

DSC_0690

DSC_0704

DSC_0707

DSC_0711

DSC_0713

DSC_0716

DSC_0719

27749952_1464083147051541_1642213711763177216_n

“ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН АЯН” ТББ-ТАЙ ХАМТРАН “ГИНЖИЙГ ТАСАЛ” ГАР ЗУРАГ БОЛОН ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах, Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч , эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлын хүрээнд гар зураг болон зурагт хуудасны уралдааныг “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-тай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд ЕБС-ийн 10-12 дугаар анги, МСҮТ-ийн суралцагчдын дунд зохион байгуулсан.
Уралдаанд:
– Жендэрт суурилсан хүчирхийлэл
– Хүүхдийн эсрэг хүчирхийлэл (Бие махбод, сэтгэл санаа, үл хайхрах, бэлгийн)
– Гэр бүлийн хүчирхийлэл
– Үе тэнгийн дарамт дээрэлхэлт
– Цахим орчин дахь гадуурхалт, хүчирхийлэл гэсэн сэдвүүдийн хүрээнд нийт 150 гаруй бүтээл ирсэн.
Уралдааны 1-р байрыг Т.Цэлмэг /1-р сургуулийн 12-р анги/, 2-р байрыг Б.Түвшинзаяа, 3-р байрыг Б.Батбаатар /79-р сургуулийн 12-р анги/, Б.Мичидмаа нар тус тус шалгарлаа.
Уралдааныг 9 дүүргийн ГБХЗХХ-ийн болон өөрийн байгууллагын пэйж хуудсаар олон нийтэд хүргэх, шалгаруулалтын болон шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцон үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллалаа.
НХГБХГ27788705_1464083420384847_2360489120665141397_o

27913023_1464083300384859_5974658727187052892_o

27913241_1464083370384852_2126675019261044741_o

27993239_1464083297051526_3635384651612832070_o

27788607_1461234637336392_5176214258834967123_o

2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга хэлтсийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга н.Сүх-Очир нар нийслэлийн 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.
Мөн Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүдтэй үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг байгууллаа. 2018 оны ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байг.
НХГБХГ1

27709828_1461234807336375_6358609259082284890_o

27747420_1461234657336390_2517776234427869554_o

27788715_1461234510669738_7218795728795560643_o

27797467_1461234517336404_2021212684862651783_o

27982807_1461235357336320_6458406991686887245_o

27983006_1461234647336391_3876917598444981788_o

27912826_1461161854010337_8762380444979806775_o

Цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийлээ.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийлээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөл авсан 328 цахим тоглоомын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2 сарын 06, 07, 08 өдрүүдэд БЗД цагдаагийн 1, 2, 3 хэлтсийн хамт олонтой хамтран нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар цаг хэтрүүлэн ажилласан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, бага насны хүүхдэд үйлчилсэн зэрэг дутагдлууд илэрсэн бөгөөд дутагдлыг тухай бүрд арилгаж ажилласан.

НХГБХГ27625078_1461161890677000_1694018227779585942_o

27629361_1461161987343657_8135051595930877232_o

27709917_1461161997343656_6924978089330632672_o

27747721_1461161910676998_5698632792282248682_o

27788317_1461162020676987_8001890378911101651_o

27912515_1461161937343662_3677776073443077565_o