Зөвлөгөө

Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл

Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь  үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна.Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.

Үрчлэгч этгээдэд тавигдах шаардлага:

  • Насанд хүрсэн байх
  • Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай
  • Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх боломжтой хүн байна.
  • Хүүхэд үрчлэхийг хориглох үндэслэл
  • 60-аас дээш настай /өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон тухай сүүлийн хэсэгт буй тайлбарыг харна уу?/
  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан
  • Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн,
  • Ашиг хонжоо олох зорилготой
  • Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон,
  • Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй,
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг,
  • Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн
  • Хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг тус тус хориглоно.

 Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм. Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд” гэж онцлон заасан нь Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”; мөн хуулийн арванесдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хуралдаанаас гаргажээ. Дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “60-аас дээш настай” гэснийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон. Тэгэхээр бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад дээрх насны хязгаарлалт үл хамаарна.

Хүчирхийллээс хамгаалах арга зүйн зөвлөмж

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа:

  • Та хүүхдүүдтэйгээ мэндлэхдээ сайн гэдэг үгийг хэлж байгааг нь нэг сайн ажиглаарай,  хэр өөртөө итгэлтэй, чанга дуугарч буйд ажиглалт хийх
  • Хүүхдүүдтэй харилцахдаа нүдээрээ харьцах, сайн ажиглах
  • Хичээл тасалсан, хоцорсон шалтгааныг сайн тодруулах, хэрэв эргэлзээтэй санагдвал тодруулах
  • Аливаа асуудлаар хүүхэдтэй харилцах даазагнаж, дуугаа өндөрсгөхгүй байх
  • Хүүхдийг сайн сонсох, үгийг нь аль болох таслахгүй байх
  • Ангийн багш хүүхдүүдийнхээ үерхэжбуйнайзнөхөд, хүсэлзорилгынталаарньилүүсайнмэдээлэлтэйбайх
  • Занаашныөөрчлөлт, үгхэллэг, үйлбайдлыгньсайнажигллажбайх
  • Ангийнцагийггаргаж, өөрөөудирданявуулах
  • Чөлөөтцагийнхөтөлбөртэйбайх, хүүхдүүдийнчөлөөтцагийнталаарнээлттэйярилцдагбайх
  • Биедньямарнэгэнөөрчлөлтгарсанэсэхэдажиглалтхийх, сэжигтэйболганцаарчилануулзах
  • Хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ заавал хүүхдийн өөрийнх нь санаа бодлыг сонсож, түүний оролцоотойгоор шийдвэр гаргадаг байх
  • Хүүхдийг ямар нэгэн асуудал, зөрчил гаргасан тохиолдолд шийтгэлийг урьтал болголгүйгээр хүүхэдтэйгээ ярилцаж учрыг ойлгуулахыг хичээж байх
  • Хүүхдүүддээ үлгэр дууриалал болж хэн нэгнийг хэл амаар доромжлох болоод бие махбодийн шийтгэх гэх мэт үйлдүүд хийхгүй байх.
  • Хүүхдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай байх /овог нэр, нас, гэрийн хаяг, хүүхдийн эцэг эхийн нэр, нас, ажлын газрын хаяг гэх мэт…/
  • Хүнд нөхцөлд амьдарч буй, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийн ар гэрээр очиж нөхцөл байдалтай танилцаж байх

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг таних арга:

  1. Бусдад дээрэнгүй хандах, хараалын үг хэлэх, бусдын эрх чөлөөнд халдах, зодох, гар далайх
  2. Бүрэг ноомой, өөртөө итгэлгүй, гунигтай, бусдаас айж эмээх, зожиг, ганцаардмал
  3. Хүүхдийн биеийн  ил хэсэгт шарх , гэмтэл  байгаа боловч түүнийхээ талаар хэлэхгүй байх
  4. Хүүхдийн биеийн ил, далд хэсэгт олон тооны хөхрөлт, хавдалт, цус хуралт, шарх, сорви  бий болж түүнийгээ нуух
  5. Бэлгийн харилцааны талаарх мэдлэг ихтэй байх, сексийн үг хэллэг хэрэглэж насандаа тохирохгүй үйлдэл хийх
  6. Хүүхэд улирал, цаг агаарт тохирохгүй хувцаслах,  хүүхэд өлсгөлөн байх, гэмтсэн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхгүй байх

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нийгэм-сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд боловсролын байгууллагын оролцоо:

– Боловсролын байгууллагын аль ч шатны ажилтанд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээлэл ирэхэд хүүхдийн хувийн нууцыг чандлан хадгалж, шаардлагатай арга хэмжээг авах

– Сургуулийн нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нь хүчирхийлэлд өртөн үйлчилгээ авч байсан хүүхдийг дахин хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд байнгын хяналт тавих

–  Хүүхэд сургууль, цэцэрлэгтээ ирэхгүй хэд хоногоор таслах, ирэхдээ биеийн аль нэг хэсэг хөхөрч, хавдсан шарх сорвитой ирвэл анги удирдсан багш нь шалтгааныг яаралтай тодруулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандуулах

– Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг сургууль, цэцэрлэгээр тарахаас болгоомжилж, нууцыг аль болох задруулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн уг хүүхдийн талаар мэдэж, түүнийг гадуурхах, шоолох зэргээр сөрөг хандлага үзүүлж байгаа нь ажиглагдвал сургуулийн нийгмийн ажилтан болон анги удирдсан багш тэр үйлдлийг нэн даруй таслан зогсоож, сурагчдыг буруу ойлголтыг залруулан, хохирогч хүүхдэд дарамт дахин ирэхээс сэргийлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай.

– Байнгын хүчирхийлэл дарамтанд байсан хүүхдүүдийн ихэнх нь ноомой, анги хамт олноосоо тусгаарлагдмал байдаг тул анги удирдсан багш нь тэднийг дэмжих, аливаа олон нийтийн ажилд татан оролцуулах зэргээр илүү анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Түүнийг итгэл, хариуцлага хүлээлгэсэн ажилд томилж, аль болох нэр хүндийг нь өргөж өгөх хэрэгтэй.

– Ээжтэй нь холбоо харилцаатай байж, хүүхэд, ээж хоёрт сургууль, анги хамт олных нь зүгээс тусалж болох зүйлүүдийг хийхийг хичээгээрэй.

– Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад мэдээллэхээс бусад тохиолдолд чандлан нууцлах шаардлагатай. Хүүхдийн ярьсныг зөвхөн хүүхдүүдийн зөвшөөрлөөр түүний эрх ашгийн төлөө явж байгаа хувь хүн, байгууллагад мэдээллэх хэрэгтэй.

–  Хүүхдийн эрхийн байгууллагад шуурхай мэдээллэх ба ноцтой тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалах байр, хүчирхийллийн эсрэг байгууллагад холбон зуучлах

–  Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, хуулийн байгууллага, сэтгэл зүй, сэтгэцийн байгууллагуудтай хамтран ажиллах

Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд та дараах байгууллагуудтай холбоо барина уу?

–       Хүүхдийн төлөө үндэсний газар                                              56262914

–       Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн газар            70112564, 11322418

–       Хүчирхийллийн эсрэг үндэсний төв                                       70119949

–       ГССҮТ-ийн Нэг цэгийн үйлчилгээ                                          70180139

–       Хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв                             11455000, 11464060

                                                                             Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

Хүүхэд хамгааллын хэлтэс

Хорооны түвшинд гэр бүл, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд өгөх зөвлөмж

Хорооны түвшинд гэр бүл, хүүхэд хамгааллын

үйлчилгээг үзүүлэхэд өгөх зөвлөмж

Хороо нь хүүхэд, гэр бүлд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг хамтарсан багаар цаг алдалгүй,шуурхай үзүүлэх анхан шатны нэгж юм. Иймд Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг нийслэлийн 152 хороонд жил бүр үе шаттай хийгдэж ирсэн боловч 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Хороодын хамтарсан багийн гишүүдийн дийлэнх олонх нь солигдсон учир шинэ баг бүрэлдэхүүнийг дахин сургаж бэлдэх хэрэгцээ шаардлага бий болж байна.

Сүүлийн саруудад хүүхдийн хамгааллуулах эрхийн зөрчлийн мэдээлэгдэх байдал эрчимтэй сайжирч байгаатай холбогдуулан хороодын хамтарсан багт зориулсан хүүхэд хамгааллын үйлчилгээний зөвлөмжийг гаргаж байна.

Хамтарсан баг

“Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг”

Хамтарсан багийн эрх зүйн орчин

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (29.2 заалт) (1992)
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4 заалтууд)(2004)
  • Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль (17.1.11 заалт) (1996)
  • Монгол улсын Засгийн газрын 225 тоот тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” (1.3.3 заалт)
  • Нийслэлийн Засаг даргын “Хамтарсан баг” байгуулан ажиллуулах тухай захирамж (2007)

Хамтарсан багийн ажиллах зарчим

  • Хүний нэр төр, үнэ цэнэ, онцлог байдалд хүндэтгэлтэй хандах
  • Үйлчлүүлэгчийн өөрөө өөрийгөө тодорхойлох, өөрийн амьдралтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах, өөрийгөө төлөөлөх жам ёсны эрхийг хангах, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх
  • Үйчлүүлэгчийг анхааралтай сонсож, тайтгаруулах, үл шүүмжлэх, хүлээцтэй, соёлтой хандах
  • Харилцан итгэлцэл, хүндлэлд тулгуурласан хамтын ажиллагааны түншлэлийн үзэл санаагаар үйлчлүүлэгчтэй харьцах, үйлчлүүлэгч төвтэй үйл ажиллагаа явуулах
  • Нэн тэргүүнд хохирсон иргэд, хүүхэд, тэдний гэр бүлийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулах
  • Бодит байдлыг ойлгох, асуудалд мэдрэмжтэй хандах
  • Ялгаварлан гадуурхахгүй, тэгш  хандах
  • Цаг баримтлах, багийн өмнө хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд хугацаанд нь гүйцэтгэх

Хамтарсан багийн бүрэлдэхүүн

Хүүхэд хамгааллын асуудалтай нягт холбоотой, тухайн хорооны салбарын мэргэжилтнүүдээс бүрдэнэ. Үүнд:

  1. Засаг дарга, /Хамтарсан багийн даргийн үүрэг гүйцэтгэнэ/
  2. Нийгмийн ажилтан/Хамтарсан багийн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэнэ/
  3. Хэсгийн байцаагч
  4. Өрхийн эмч
  5. Хэсгийн ахлагч
  6. Боловсролын нийгмийн ажилтан
  7. Олон нийтийн байцаагч
  8. Олон нийтийн төлөөлөл
  9. Өмгөөлөгч 

Хамтарсан баг юу хийх вэ?

  1. Хамтарсан багийн хуралдаанд гишүүд идэвхтэй оролцоно
  2. Мэдээлэл солилцоно
  3. Хариуцсан ажлаа түргэн шуурхай явуулна
  4. Өөр өөрийн ажил үүргийн дагуу бие даасан болон багийн бусад гишүүдтэй хамтарч ажиллана.
  5. Ажил үүргээ уялдуулсан хамтарсан шийдвэр гаргана.

Анхан шатанд ажиллаж буй хамтарсан багийн үйл ажиллагаа

  • Тодорхой кейс, хэрэг дээр хамтран ажиллах – Нөхцөл байдлын үнэлгээ хийх, үйлчилгээг төлөвлөх, үзүүлэх, нөлөөлөх
  • Кейс хэлэлцүүлэг, гэр бүлийн хурал зохион байгуулах
  • Хамтран судалгаа хийх
  • Гишүүд хариуцсан ажил үүргийн дагуу хүүхэд, гэр бүлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил, хамтарсан сургалт, сурталчилгаа зохион байгуулах
  • Хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах ба үнэлэх 

Хамтарсан багаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь

Кейс ба кейс менежмент

Тодорхой кейсийн хүрээнд үйлчилгээг хүргэх, зохицуулах, холбогдох шийдвэр гаргах үйл

явцыг хэлнэ. Нийгмийн ажилтан нь хүлээн авсан кейсийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, кейстэй ажиллах бүхий л шатанд шийдвэр гаргах, кейст үзүүлж буй дэмжлэг үйлчилгээг зохицуулах зэрэг ажлыг хамтарсан багийн хамтын удирдлагын хүрээнд хийнэ.

Хорооны хамтарсан багийн үйл ажиллагаа нь кейс менежментийн загвар жишээ юм.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний зорилго[1]

  1. Хүчирхийлэл дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс хүүхдийг хамгаалах
  2. Хүүхдийг аль болохоор гэр бүлийн орчинд амьдрах нөхцлөөр хангах
  3. Хүүхдийг өөрөө бие даан амьдрах, нийгэмдээ хувь нэмэр оруулах чадвартай иргэн болгон хөгжүүлэх

Хүүхэд хамгааллын үйлчилгээний үе шат

Мэдээлэл хүлээн авах бүртгэх

Мэдээлсний дагуу хамтарсан багийн гишүүн НХГБХГ-ын хүүхдийн хувийн хэргийн 14 төрлийн маягтын дагуу мэдээллийг хүлээн авч, бүртгэл хөтөлнө. Нийгмийн ажилтан бүртгэлийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэнэ. Тус мэдээллийн сан нь хамтарсан багийн гишүүн тус бүрт нээлттэй байна. Гэхдээ хувь хүний нууцлалын асуудлыг хадгалах үүргийг гишүүн бүр хүлээх үүрэгтэй. 

Нөхцөл байдлын үнэлгээ

Нөхцөл байдлын үнэлгээ гэдэг нь:

  • Хамгааллын үйлчилгээний эхний шатанд үйлчлүүлэгчийн тулгарсан асуудлын шалтгаан, нөхцөл байдалтай холбоотой бүх мэдээллийг цуглуулж, үйлчлүүлэгчтэй хамтарч ажиллах талаар судалдаг. Нөхцөл байдлын үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10.1.1 заалтыг үндэслэн Хорооны нийгмийн ажилтан, Хэсгийн байцаагч нар хамтран Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 188/128 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ”-ний маягтаар хийнэ.
  • Энэ  үе  шатыг “оношлох” үе шат гэж нэрлэдэг. 

Хамтарсан багийн хуралдаан

Нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан үйлчилгээний үе шатыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд хуралдаан хийнэ. Хамтарсан багийн хуралдааныг Хорооны Засаг дарга удирдах ба нийгмийн ажилтан зарлан хуралдуулах, мэдээлэл бэлтгэх, танилцуулах ажлыг хариуцна.

Хүүхдийн асуудлаар аливаа нэг шийдвэр гаргахдаа хамтарсан багийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдааныг сард 1 удаа хийнэ. Шаардлагатай үед хугацаа харгалзахгүй хуралдаж болно.

Хуралдаан нь 2 хэсгээс бүрдэнэ.

  1. Үйлчилгээний үйл явц, үр дүнгийн талаар хэлэлцэх, кейс хаах тухай шийдвэр гаргах;
  2. Шинээр бүртгэгдэж, зайлшгүй ажиллах шаардлагатай кейсийн асуудлыг хэлэлцэх;

Үйлчилгээг баримтжуулах

Кейс менежментийн үйлчилгээг зайлшгүй баримтжуулах хэрэгтэй. Бүртгэж эхлэхээс л эхэлж “Хүүхдийн хувийн хэрэг”-ийг бүрдүүлж эхэлнэ. Хүний хувийн нууцыг хадгалах үүднээс  үйлчлүүлэгч бүрт код өгч, коджуулна.

Хүүхдийн хувийн хэрэгт дараах баримтуудын хувь хадгалагдах нь зүйтэй. Үүнд:

  1. Бүртгэл,
  2. Эрсдлийн үнэлгээ
  3. Шүүх цагдаагийн байгууллага хэргийн мөрөөр ажилласан бол холбогдох мэдээлэл
  4. Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээлэл
  5. Нөхцөл байдлын үнэлгээ, холбогдох баримт бичгийн хуулбар
  6. Холбогдох хүмүүстэй ярилцсан тэмдэглэл
  7. Хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл
  8. Аюулгүй байдлын төлөвлөгөө
  9. Кейс төлөвлөгөө
  10. Үйлчилгээ үзүүлсэн талаарх тэмдэглэл
  11. Үйл явцын тэмдэглэл
  12. Үйлчилгээний дараах хяналтын тэмдэглэл
  13. Кейсийн зардлын бүртгэл
  14. Кейсийг хаасан тухай мэдээлэл гэх мэт зүйл багтсан байна.

Эдгээр маягтуудыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсээс авна. Утас: 70112564.

Үйлчилгээг төлөвлөх үе шат

Хамтарсан багийн бүх гишүүд хамтран нөхцөл байдлын, аюулгүйн, хэрэгцээний зэрэг

үнэлгээндээ тулгуурлан цаашид хүүхэд, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллана. Төлөвлөгөө нь хүүхдийг аюул, хөнөөлөөс хамгаалах, эргэн хэвийн байдалд ороход гол ач холбогдолтой. Мөн хүүхэд, гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх, хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх нөөц бололцоог бүрдүүлэхэд анхаарна. Төлөвлөгөө боловсруулахдаа дараах зүйлийг анхаарна.

Үүнд:

  1. Хамтарсан багийн төлөвлөгөөний маягтыг ашиглах /хүүхдийн хувийн хэрэгт хөтлөх 14 төрлийн маягтын 3 нь хамтарсан багт хөтлөгдөх маягт юм/
  2. Төлөвлөлтийн бүх шатанд хүүхэд, гэр бүлийн бүх гишүүдийн оролцоог бүрэн хангаж, тэднийг сонсож саналыг нэг бүрчлэн тусгасан байх
  3. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь төлөвлөлтийн гол чиглүүлэгч нь байх
  4. Кейс хаах хугацааг төлөвлөх үе шатанд заавал үйлчлүүлэгчид хэлсэн байх,
  5. Үйлчилгээний явцад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, шаардлагатай тохиолдолд Аюулгүй байдлын бие даасан төлөвлөгөө гаргаж ажиллах,
  6. Хамтарсан багийн гишүүд, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах.

Үйлчилгээг үзүүлэх буюу хэрэгжүүлэх үе шат

Хамтарсан багаараа боловсруулсан төлөвлөгөөгөө хамтрагч талууд хэрэгжүүлнэ.

  1. Аль ч гишүүн нь хэрэгжүүлж буй ажлаа бичих, зураг авах зэргээр баримтжуулах нь маш чухал.
  2. Саад бэрхшээл тулгарвал гишүүддээ мэдэгдэж зөвлөгөө, тусламж хүснэ.

Үйлчилгээг хянах, өөрчлөлтийг үнэлэх үе шат

Нийгмийн ажилтан нь ахиц өөрчлөлтийг үнэлэх үнэлгээний маягтын дагуу үйлчлүүлэгчид гарч буй эерэг болон сөрөг өөрчлөлтүүдийг үнэлж, үнэлгээнээс гарсан үр дүнг багийн гишүүддээ танилцуулан цаашид үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай эсэхээ хэлэлцэнэ.

Кейсийн зардлыг бүртгэх үйл явц

Бүртгэгдэж, хувийн хэрэг нээсэн кейс бүртээ зардлын маягтыг хөтөлнө. Тухайн хүүхдийн асуудлаар хаашаа, хэнтэй, хэзээ, хэдэн минут утсаар ярьсан, унаагаар явж очиж уулзсан, баримтжуулалтанд, эрүүл мэндийн үйлчилгээ болон хоол хүнс, хувцас, хамтарсан багийн хуралдаанд зарцуулсан цай, бичиг хэргийн зардал зэрэг хэдэн төгрөг зарцуулсан тэр бүхнээ бүртгэн, санхүүгийн баримтыг дугаарлан нааж бэлтгэнэ. Кейсийг хаах үед нийт гарсан зардлын дүнг тооцон маягтын төгсгөлд бичсэн байна.

Кейсийг хаах үе шат 

Кейс менежментийн үйлчилгээ дуусч, хүүхдийн байдал засарч сайжран, цаашид хамтарсан багаар үйлчлүүлэгчтэй ажиллах шаардлага бий эсэхийг хэлэлцэж “шаардлагагүй” гэж үзсэн тохиолдолд кейсийг хаана. Хаах эсэх шийдвэр гаргахдаа мөн дараах хүчин зүйлсийг харгалзан үздэг. Үүнд:

  1. Үйлчилгээний зорилгууд биелсэн эсэх
  2. Үйлчлүүлэгчийн асуудал болон нөхцөл байдал сайжирсан эсэх
  3. Байгууллага болон ажилтнуудын зүгээс ур чадвараа хангалттай дайчилж чадсан эсэх
  4. Үйлчлүүлэгч бие даасан байдалтай болсон эсэхийг үйлчлүүлэгчтэй эргэн ярилцаж санал бодлыг сонсоно. 

Дараах нөхцөлд кейсийг хаана. Үүнд:

  1. Хүүхдийн аюул, эрсдлийн түвшин бүр мөсөн арилсан.
  2. Хүүхэд, гэр бүл эргээд хэвийн байдалд орсон.
  3. Тухайн хүүхэд, түүний гэр бүл өөр аймаг, улсад шилжин явсан. Харин шилжин явсан тохиолдолд кейсийг шилжүүлэх маягтыг хөтөлж, очиж буй газартай холбоо барьж мэдээлэн хүлээлгэн өгсөнөөр хаана.
  4. Кейсийг хаахын өмнө энэ хүүхэд, гэр бүлийн хүрсэн түвшинд хэсэг хугацаанд хяналт тавьж, дэмжин ажиллах шаардлагатай эсэх талаар хамтарсан багаар ярилцах нь чухал. Хэрэв кейсийг хаахын өмнө тодорхой хугацаанд хүүхэд, гэр бүлийг дэмжиж, хянаж ажиллах хугацаа хэрэгтэй гэж үзвэл энэ удаа хаалгүй, үйлчилгээг үргэлждүүлнэ гэсэн үз юм.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар,

Хүүхэд хамгааллын хэлтэс

ТА ХҮҮХДЭЭ ЗУСЛАНД АМРААХ ГЭЖ БАЙГАА БОЛ

эцэг эх

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ 9 ЭРДЭМ

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

  1. Эр бусдыг сэтгэх
  2. Атаа жөтөө өвөрлөх
  3. Муу санаа агуулах
  4. Харамч байх
  5. Зохилдохгүй үйл үйлдэх

Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:

  • Гадаах ажлыг эр нь мэднэ
  • Гарах орохыг эм нь мэднэ
  • Саадаг нумыг эр нь мэднэ
  • Сааль савыг эм нь мэднэ
  • Аян жинг аав нь мэднэ
  • Ааль аашийг ээж нь мэднэ
  • Ардаг догшныг аав нь мэднэ
  • Авах гээхийг ээж нь мэднэ

Эх хүний есөн эрдэм:

  1. Өнгөнд цэвэр
  2. Үйлэнд уран
  3. Үрд энэрэлтэй
  4. Үргэлж цэмцгэр
  5. Ханьдаа түшигтэй
  6. Хадамдаа элэгтэй
  7. Найранд дуутай
  8. Настанд ерөөлтэй
  9. Нартанд буянтай

Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:

Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөргүй болно

Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго

Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

САЙХАН ТҮҮХ

ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ

1

2

3

4

5

6

7

8

9

10