Тэргүүлэх чиглэл

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь дор дурьдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

  • Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, тогтвортой харилцааг төлөвшүүлэх
  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс татгалзах хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх
  • Хүүхдийн авъяас, чадварыг сайн дурынх нь үндсэн дээр хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл бололцоог хангах, шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Хүүхдийг осол гэмтэл, мансуурал, донтолт, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлж, эрсдэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
  • Эцэг, эх болон ах, дүү, хамаатан, садан байхгүй болон асран хамгаалагч байгаа хэдий ч ямар нэгэн дарамт шахалт үзүүлснээс шалтгаалан эсвэл өөрийн сайн дурын үндсэн дээр гадуур тэнэж хоноглодог хараа хяналтгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх
  • Хөдөлмөр эрхэлж байгаа болон хүчирхийлэлд өртсөн хүүхдийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, тоог бууруулах чиглэлээр бодлого хэрэгжүүлэх
  • Өсвөр үе, залуу гэр бүлд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, мэргэжил сонголт, гэр бүл төлөвлөлтийн зөв хандлагыг төлөвшүүлэх
  • Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр салбар хоорондын зохицуулалт хийх, нийслэлийн хэмжээнд салбарын хүний нөөц, удирдлагын чадавх, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх