Мэндчилгээ

Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт хүүхэд багачууд аа, Хүндэт эцэг эхчүүд ээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийт хүүхдүүд Та бүхэндээ болон эцэг эх, гэр бүл, найз нөхөд, хамгийн дотны хүмүүст тань аз жаргал хүсэн ерөөж мэндчилье. Нийслэлийн удирдлага хүүхэд багачуудынхаа сайхан орчинд амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, ардын уламжлалаа дээдэлдэг, эх оронч иргэн болон төлөвших, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хангахад бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нийгмийн хөгжил хурдацтай явагдаж буй өнөө цагт хүүхэд, өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”ийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 34 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Тиймээс ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, язгуур эрх ашгийг хамгаалах, ялангуяа хүүхдийн байгууллага, ажилтны эрх зүйн чадамжийг баталгаажуулах, салбар дундын үйл ажиллагааг нийслэлийн түвшинд уялдуулах зорилгоор “Нийслэлийн хүүхдийн төлөө” зөвлөлийн дүрмийг шинээр боловсруулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Манай хот анх удаа хүүхдээ сонсох өдөртэй болсон. Тэдэндээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд холбогдох төрийн байгууллагуудад чиглэл өгч, төрийн бус болон аж, ахуйн нэгжүүдэд зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллалаа. Цаашид ч энэ ажлыг улам бүр эрчимжүүлэн ажиллах болно. Нэн тэргүүнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, 2018-2019 оны хичээлийн шинэ жилд 2 ээлжээр хичээллүүлнэ. Та нарынхаа тоглох талбайг нэмэгдүүлж, эрүүл мэнд, эмчилгээний орчныг сайжруулан, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж, зуслангуудын үйл ажиллагааг дэмжин, хоолны стандартыг мөрдүүлж чанартай илчлэг бүхий хүнсээр хангахад Нийслэлийн удирдлагын баг анхааран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж, хүүхдэд ээлтэй байгууллага, оны шилдэг гэр бүлийг шагнан урамшууллаа. Хүүхэд бүр халуун дулаан элэг бүтэн гэр бүлтэй, хайр цалгисан орчинд сурч, тоглон хүмүүжих орчныг бид бүрдүүлнэ. . Хүүхэд бүрийн нүдэнд баяр баясал тодорч Хүн бүрийн сэтгэлд хайр энэрэл бялхаж Айл гэр аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийнхөгжлийн газрын дарга

ӨЛЗИЙПҮРЭВИЙН ГАН-ӨЛЗИЙ