ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хууль тогтоомж, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, чиг үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн байгууллага юм.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордон, Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборуудын бодлого төлөвлөлт, төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг бодлогын, нэгдмэл удирдлагаар хангаж, Нийслэлийн 9-н дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Гэр бүлд зөвлөгөө өгөх төв, олон нийтийн оролцоонд түшиглэсэн хүүхэд хөгжил, хамгааллын төвүүдийг хяналт, мэргэжил, арга зүй, удирдлагаар хангаж ажилладаг.

• Удирдлагын манлайлал, төлөвлөлт, үр дүнгийн гүйцэтгэлийн сайжруулах
• Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
• Байгууллагын төсөв хөрөнгө зарцуулалтыг хянаж, хуваарилах

• Хүүхэд хамгааллын чиглэлээрх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр,
бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх
• Нийслэлийн хүүхэд хамгааллын үйлчилгээ, салбар дундын нэгдсэн
зохицуулалтыг хийж, удирдлага арга зүйгээр хангах
• Хүүхэд хамгааллын үйлчилгээний нөлөөлөл, сурталчилгааны ажлыг
зохион байгуулах

• Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээрх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр
бодлогын баримт бичгийг мөрдөж, хэрэгжүүлэх
• Хүүхдийн Өөрөө Удирдлагын Байгууллагын үйл ажиллагааг дэмжих,
мэргэжил арга зүйгээр хангах
• Хүүхдийн авьяасыг дэмжих хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
• Хүүхдийн амралт, чөлөөт цагийн орчинг бүрдүү

• Байгууллагын гадаад, дотоод үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлт,
тайланд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцох
• Хүүхэд, гэр бүлийн судалгаа мэдээллийн санг бүрдүүлэх
• Мэдээллийн ил тод, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах