ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮД, АР ГЭРТ ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн дагуу “Гэрээр айлчлах” төслийн эхлэл болгож Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Эрдэм од академи ТББ дэргэдэх “Бяцхан од” цэцэрлэг хамтран эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой үйл ажиллагааг 2018 оны 06 сарын 12 өдрийн 09-11 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан.
“Гэрээр айлчлах” туршилтын хөтөлбөрт 10500 өрхийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн арга хэмжээгээр нийслэлийн хамгаалал шаардлагатай байгаа эсрдэлийн түвшин тогтоох програмд бүртгэлтэй байгаа хүүхдүүдийн 250 гаруй хүүхдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас, хэрэглэл зэргийг бэлэглэж, хандивласан юм. Үйл ажиллагаанд нийслэлийн засаг даргын орлогч болон БНХАУ-ын зочид төлөөлөгчид оролцсон юм. Мөн сонгогдсон өрхүүдэд гэрээр айлчлан хэрэгцээтэй зүйлсийг нь хүргэж өгсөн юм.

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР35144975_1337496689714766_5028430968650727424_n

35159218_1337496729714762_6390131305962536960_n