НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРИЙН ФОРУМААР ХҮҮХЭД БҮРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ТОМЧУУД ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСЛОО.

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 03 тоот тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг ханган зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр” форум 2018 оны 05 сарын 30-ний өдөр Нийслэлийн Иргэний танхимд 09:00 цагаас зохион байгуулагдлаа.
Форумын үйл ажиллагаанд: Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдээс дараах төлөөлөгчид оролцлоо. Үүнд:
• Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр
• Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэжаргал
• Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга
• Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж
• Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга И.Батчулуун
• Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар
• Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг
• Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа
• Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах
• Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат
• Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Л.Оргил
• Баянгол дүүргийн Засаг дарын орлогч Б.Нарангэрэл
• Налайх дүүргийн Засаг даргын орлогч Анхбаяр
• Хан-Уул дүүргийн Засаг даргын 1-р орлогч М.Батсайхан, 2-р орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н. Мэндбаяр нар оролцлоо.

Чуулганы арга хэмжээнд 200 гаруй хүүхэд оролцсон бөгөөд тэд ихэвчлэх өөрсдөдөө хэрэгцээтэй, тулгамдаж байгаа асуудлууд, нийгэмийн харилцаанд болж байгаа үйл явц, санал болгон илэрхийлж байлаа. Тухайлбал явган хүний зам, гэрлэн дохио, замын тэмдэг тэмдэглэгээ, гудамжны гэрэлтүүлэг муу байгааг, сургуулийн орчинд дээрэм тонуул их гардаг тул камержуулалтын системийг сайжруулах, бас сургууль бүр сэтгэл судлаачтай болохыг хүсч байлаа. Мөн цаашлаад дүүрэг бүр Хүүхэд хөгжлийн ордон, хүүхэд хөгжлийн төвүүдтэй болох, номын сангийн цагийн ажиллах цагийг уртасгаж өгөөч ээ гэсэн санал хүсэлтэй гаргасан. Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, дүүргүүдийн хүүхдийн элч нар, Нийслэлийн 8-н дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлстийн дарга, мэргэжилтнүүд, Нийслэлийн хүүхдийн холбоо, дүүргүүдийн хүүхдийн төлөөлөл оролцон хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л орчныг хүүхэд нэг бүрт ээлтэй болгох, хүүхдийн эрх, хөгжлийн чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдэд хүргүүлж ажиллаа.
НХГБХГ
34596941_1577910985668756_5157450201379635200_o

34628311_1577913555668499_6015191325425532928_o

34637630_1577911009002087_1236974740439040000_o

34690914_1577914549001733_3938269214095179776_o