“Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” улсын уралдаан боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийн хөгжилд – мэдээллийн технологи” Нийслэлийн засаг даргын нэрэмжит үндэсний уралдааныг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд амжилттай зохион байгууллаа.

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын мэдээлэл, технологийн сорилт” уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг олон улсын уралдаанд манай улс сүүлийн 6 жил амжилттай оролцож ирсэн ба 2017 оноос тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг шалгаруулах зорилгоор үндэсний хэмжээнд “Мэдээлэл, технологийн сорилт-Монгол” улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн.
32314097_1558674920925696_3465455274003791872_o

32767646_1558674850925703_8340518913339031552_o

32745677_1558674617592393_6865329150471700480_o
2017 оны “Мэдээлэл, технологийн сорилт-Монгол” анхдугаар уралдаанд оролцогсдоос Г.Цолмон-Од, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, А.Лхамсүрэн нар шалгарч 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Вьетнам улсад зохион байгуулагдсан олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2017” тэмцээнд амжилттай оролцож, Г.Цолмон-Од тэмцээний 2 төрөлд I, II байр, багаараа тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлж байсан.

“GLOBAL IT CHALLENGE-2017” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 17 орны 25 багийн нийт 230 гаруй тамирчид оролцсон ба Хэнтий аймгаас ирж оролцсон Г.Цолмон-Од тэмцээний Ганцаарчилсан төрөл болох е-Tool challenge-д тэргүүн байр буюу алтан медаль, e-Life Map challenge-д дэд байр буюу мөнгөн медаль тус тус хүртсэн нь Монгол залууст боломж, чадвар, нөөц байгааг харуулж цааш цаашид уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, хот хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлттэй хүүхэд залуучуудыг дэмжин ажиллаж, тэдэнд боломжийг бий болгох хэрэгтэйг харуулсан юм.

2018 оны улсын уралдааныг Нийслэлийн засаг даргын нэрэмжит болгон зарласан нь уг тэмцээний нэр хүнд, цар хүрээг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба энэ удаагийн тэмцээнийг НЗДТГ, НХГБХГ дэмжин хамтран зохион байгуулж байгаад хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд залуус, тэдний эцэг эх талархаж байна.

Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм. Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан 4 оролцогчийг 2018 оны 11 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE -2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнах юм.
НХГБХГ
32767697_1558674910925697_6324588704866238464_o

32399159_1558675114259010_8952276217982091264_o

32775791_1558675034259018_8751704127181946880_o

32835005_1558674720925716_6547950849916665856_o