“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2018 оны 05 сарын 08 өдөр Улаанбаатар хот
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг чадавхижуулах, тэдний үйл ажиллагааг идэвхижүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав, ээж” 3 сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2018 оны 05 сарын 08 өдөр Монголын хүүхдийн ордонд “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөний зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Нийслэлийн засаг дарга С.Батболд, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, сургууль, хорооны нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд, хүүхдийн хөгжил, хамгааллын байгууллагуудын төлөөлөл, хүүхдүүд оролцсон.
Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг уриалсан.
Зөвлөгөөнд оролцогчдоос дараах уриалга гарган юм.
Нийслэлийн төрийн болон, төрийн бус, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд, ажилтан, албан хаагчид, нийт иргэд, эцэг эхчүүд ээ.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, цөөнгүй гарч байгаа нь хүүхдүүдэд айдас, үл итгэл төрүүлэн, насанд хүрэгчидэд хараа хяналтаа сайжруулах, ажилтан албан хаагчидад ажилаа эрчимжүүлэн, хариуцлагаа нэмэгдүүлэхийг сануулан, нийгмийг цочроосоор байна.
Хүүхдийн асуудалтай холбоогүй нэг ч хүн, нэг ч өрх, нэг ч байгууллага гэж үгүй ээ билээ. Иймээс амьдралын хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ цаг зав гарган, хүүхдээ сонсож ойлгон, тэдний сайн найз, зөвлөх нь байж, хүндлэн бахрахдаг үлгэр дуурайлал нь болохын төлөө улам илүү хичээл зүтгэл гаргаарай, эцэг эхчүүд ээ!
Хүүхэд бүрийг өөрийн хүүхэд мэт сэтгэн, буруу үйлдлийг шүүмжлэн гэмшүүлэх, зөв зөвлөгөөг харамгүй хайрлах, амьдралын ухаан, холч бодол, уужуу сэтгэл иргэн бүрт минь бий.
Иргэд ээ! Ирээдүй хойч үеийнхээ, төрийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, хүүхдийн уйлах чимээ, тусламж хүссэн гар бүрийг бидэнд мэдээлж, төрийн хамгаалал, үйлчилгээнд хамруулахад дэмжээрэй!
Иргэн нь ч, төр нь ч хүүхдийн төлөө чин сэтгэлтэй, хариуцлагатай байж чадвал хүүхэд бүрийн нүдэнд нулимсгүй, нүүрэнд гуниггүй байлгаж бид чадна.
Иймээс төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчид нь:
• үйлчилгээ авч буй иргэн бүрт хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэлийг тогтмол өгөх,
• ажил, үйлчилгээ, үйл ажиллагаагаа хүүхэд, гэр бүл, иргэнд ээлтэй байлгах,
• ажилтан албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхэд, нийгмийн асуудлыг судлах, сонсох, шийдвэрлэх,
• гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын асуудлаарх ажилтан албан хаагчдынхаа ойлголт хандлагыг нэмэгдүүлэх,
• хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчимжүүлэх,
• албан хаагч бүр хариуцлагаа улам өндөржүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй байна.
Ирээдүй хойч ирэх цагийн эзэд, ээж аавын үргэлжлэл болсон хүүхэд багачуудаа аз жаргалтай амьдарч, сурч, хөгжих боломжыг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө эцэг, эх байх эрхэм хүндэт үүргээ биелүүлж “ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” байхыг та бүхэнд УРИАЛЖ байна.
НХГБХГ
02

03

04

05

06

07

08