DSC_0293

ХҮҮХДИЙН АМЬДРАЛ ТҮҮХ БҮТЭЭДЭГ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн байгууллагын түүх, дурсамжийг харуулсан “Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг” зургийн үзэсгэлэнг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд хүүхдийн байгууллагын түүхийг хураангуйлсан 9 самбар, түүхийн онцлох үйл явдлуудын зургуудыг дэлгэн харуулсан. Мөн анхны пеонирийн бүлгэмийн тугаас авахуулаад үе үеийн дурсамж ном, товхимол, дурсгалын зүйлсүүдийг дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнг Хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхэд багачууд үзэж сонирхсон юм
DSC_0293

DSC_0296

DSC_0298

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published.