ОЮУТНЫ УР ЧАДВАРЫН “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сориход чиглэсэн “Дэвжээ” тэмцээнийг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуультай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад зохион байгууллаа.

0E9FD224-A06F-4CFA-8512-176CFC81DA4F

41B9CDBD-A3C7-4180-8739-E6C5307FA375

741E78CA-4267-4B4B-9C39-E88719B409E2

Тэмцээн мэндчилгээ, багаар ажиллах ур чадварын тэмцээн, гэрийн даалгавар, багийн ахлагчийн дундах тэмцээн гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан. Тэмцээнд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч бэлтгэдэг 5 их, дээд сургуулийн 3,4-р дамжааны оюутнууд оролцон 1-р байрт МУИС-ын “Empathy” баг, 2-р байрт НССДС-ын “Ecince” баг, 3-р байрт ШУТИС-ын “Хүүхэд бүхэн хөөрхөн” багууд орлоо. Шүүгчээр ГБЗХГ-ын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлмаа, НХГБХГ-ын ХГБХХ-ийн мэргэжилтэн Н.Хөхөө, Багануур дүүргийн ГБХЗХХ-ийн ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч П.Цэрэнбадам нар ажилласан.

НХГБХГ

6D6EEF3F-C5B5-4471-9E8F-1F6EF34EC008

4455458F-04E2-4C45-8C93-2705D1BFB5AB

82CD8089-A328-4BCE-B1EB-8AD7BBF40355

4C6A71ED-FB14-4553-9A2D-50267CCCE4AD