ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, цагдаагийн хэлтсийн ажилтнуудын нэгдсэн туршлага солилцох уулзалтыг засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс 2018 оны 02 сарын 27 өдөр зохион байгуулсан. Туршлага солилцох уулзалтын хүрээнд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцсан.
Уг уулзалтаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, ажлын байр, сайн туршлага болсон ажлуудаа танилцуулсан. Мөн цаашид хамтран ажиллах тухай хэлэлцэж хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар болсон.
Туршлага солилцох уулзалтад Өмнөговь аймгийн 24 төлөөлөгч оролцсон.
НХГБХГ28336467_1480548085405047_8919396841845614832_o

28424644_1480548072071715_2877620060700310825_o