Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай 2018 онд хамтран ажиллах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын “Улаанбаатар хотын кластер”-тэй хамтран нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй 2018-2020 он хүртэл хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон төлөвлөлтийн уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “KEMPENSKI” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө. Ган- Өлзий, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц. Гэрэлтуяа, Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П. Мягмаржав тус газрын хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн залуучуудын хэлтсийн дарга хөгжил хамгааллын албаны мэргэжилтнүүд, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Улаанбаатар хотын кластер менежер Энхзул, зохицуулагч Пагма болон 9 дүүрэг дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн менежерүүд оролцлоо.
2018 онд нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүлийн хөгжил, гэр бүл хүүхэд хамгааллын дэвшүүлж буй зорилт 2018 оны төлөвлөлт, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын 2018-2020 онд хүртэл стратегийн зорилт түүнийг хэрэгжүүлэх арга аргачлалыг тус тус танилцуулаа
Цаашид 2018 онд 9 дүүрэг болон нийслэлийн түвшинд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж нэгдсэн төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.
НХГБХГазар DSC_0668

DSC_0676

DSC_0677

DSC_0683

DSC_0685

DSC_0690

DSC_0704

DSC_0707

DSC_0711

DSC_0713

DSC_0716

DSC_0719