Dohionii surgalt 1

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДВАРЖУУЛАХ ДОХИОНЫ ХЭЛНИЙ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын анхан шатны нэгжээс сонсголын бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр, халамжийн үйлчилгээг бүрэн хүргэх, эдгээр иргэд мэдээллийг чөлөөтэй авах боломжийг бий болгохын тулд мэргэжилтнүүдийг чадваржуулах зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад Сүхбаатар дүүргийн хорооны хөгжлийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтнууд болон дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэс болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн 30 хүнийг 3 өдрийн сургалтад хамруулж байна.
Уг сургалтыг Дэлхийн зөн Монгол ОУБ болон Сэргээн заслын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.
НХГБХГDohionii surgalt 2

Dohionii surgalt 3

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published.