Солонгосын халамжийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай туршлага солилцох уулзалт боллоо.

Сөүл хотын нийгмийн ажилтны нийгэмлэг нь 2016 онд Монголын мэргэшсэн Нийгмийн ажилтны нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын хүүхэд гэр бүл залуучуудын байгууллага, халамжийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах, туршлага солилцох уулзалтыг 2017 оны 9-р сарын 18-23 хооронд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулсан.

Уг сургалт уулзалтад:
• Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
• Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар
• Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар
• Дүүргийн халамжийн хэлтэс
• ШУТИС нийгмийн ажлын багш
• ОУ УБИС Нийгмийн ажлын багш
• Сургуулийн нийгмийн ажилтан
• Сумын сургуулийн нийгмийн ажилтан
• Хорооны халамжийн ажилтан
• Өнөр бүл халамжийн төв
• ОУБ, ТББ төлөөлөл бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.
Сургалт, уулзалтын хүрээнд
– Солонгосын халамжийн нэгдсэн хуримтлалын сан
– Юраг нийгмийн халамжийн нэгдсэн төв
– Чонгуг их сургууль
– Дубун дүүргийн ахмадын халамжийн нэгдсэн төв
– Дубун дүүргийн захиргаа
– Дубун дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
– Гюнам Найдварын гэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв
– Анжелс Хеван хүүхдийн халамжийн төв
– Солонгосын нийгмийн халамжийн ажилтны нийгэмлэг
– Сөүл хотын нийгмийн халамжийн ажилтны нийгэмлэг зэрэг 10 байгууллагуудын үйл ажиллагаа болон солонгосын нийгмийн халамжийн бодлого чиглэл, төрийн бус байгууллагуудын оролцоо сэдвээр 2 цагийн лекц сонсож суралцсан.

Сургалт уулзалтын үйл явцын талаар аялалын тэмдэглэл гэсэн 20 минутын 2 нэвтрүүлгийг бэлтгэж аялалын бүрэлдэхүүнд багтсан байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Мөн НХГБХГ мэргэжилтнүүдэд Солонгос улсын нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх мэдээлэл хүргэх сургалтыг зохион байгуулсан.
Мөн цаашид дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн мэргэжилтнүүдэд хүүхэд хамгааллын чиглэлд олон улсын туршлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
21686343_10214056670671530_1413831837228481181_n

21687637_10214056667311446_7180833312818381528_n

DSC_0015

DSC_0059