НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН, МАНЛАЙЛАГЧ ХҮҮХДҮҮД ШАЛГАРЛАА.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинацаар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.
Нийслэлийн шилдэг Манлайлагч, тамирчин хүүхдүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11:00 цагт боллоо.

Ингээд 2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ХҮҮХЭД-ээр
Цэрэндуламын Энхчимэг 17 настай эмэгтэй Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургууль 12Б анги сурагч тодорлоо.
Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:
– 2017-Серби улсад Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль
– 2017-Ташкент улсад Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль
– 2017-Киргиз улсад Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль
– 2016-Якутска Азийн хүүхдийн спортын 6-р их наадам хүрэл медаль
Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:
– 2017-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний самбо бөхийн төрөлд алтан медаль
– 2017-Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний самбо бөхийн төрөлд алтан медаль
– 2017- Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн жүдо бөх хүрэл медаль
– 2017-Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн хүрэл медаль
– 2017-Японы элчин сайдын нэрэмжит тэмцээнд дэд байр
– 2017-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль
– 2017-Хүч CUP тэмцээнд хүрэл медаль
– 2017-MJ CUP жүдо бөхийн АШТэмцээн хүрэл медаль
– 2017-Багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль
– 2017-Багахангай ОУ-ын тэмцээн алтан медаль
– 2016-Хөвсгөл цом жүдо бөхийн АШТ-нд мөнгөн медаль
– 2016-Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга хүрэл медаль
– 2016-Самбо бөхийн Азийн хүүхдийн их наадмын сорилго тэмцээн мөнгөн медаль
– 2016-Жүдо бөхийн Азийн хүүхдийн их наадмын сорилго тэмцээн алтан медаль
– 2016-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль
– 2016-MJ CUP тэмцээнд хүрэл медаль
– 2016-Шилдэг жүдо хүрэл медаль
– 2016-Жүдо бөхийн монгол улсын аварга шалгаруулах тэмцээн алтан медаль
– 2016-Бид ирээдүйн олимп, дэлхийн аваргууд цомын тэмцээнд алтан медаль
– 2016-Бид ирээдүйн олимп, дэлхийн аваргууд багийн тэмцээнд алтан медаль
Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
– 2016-Насантогтох багшийн нэрэмжит тэмцээн хүрэл медаль
2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ хүүхдээр
Отгонбаяр овогтой Нандинцэцэг Монгол 3-р сургууль 12б ангийн сурагч тодорлоо
Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:
– 2017 – ОХУ-ын Соёл шинжлэх ухааны төвтэй хамтран зохион байгуулсан “Найрамдал-2017” Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд дэд байр
Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
– 2016 – СБД-ийн засаг даргын нэрэмжит парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний шилдэг илтгэгч алтан медаль
– 2016 – Нийслэлийн аварга шалгаруулах “Ус бидний амьдрал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээнд дэд байр
– 2016 – СБД-ийн аварга шалгаруулах Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд дэд байр
– 2016 – Сургуулийн аварга шалгаруулах “Сургуулийн хөгжилд бидний оруулах хувь нэмэр” сэдэвт илтгэлийн тэмцээнд тэргүүн байр
– 2016 – Манлайллын боловсролын үндэсний төв шилдэг мэтгэлцэгч
– 2017 – СБД-ийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд тэргүүн байр
– 2017 – Нийслэлийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд тэргүүн байр
– 2017 – Оюуны давлагаа 6 улсын уралдааны аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд дэд байр
– 2017 – Нийслэлийн аварга шалгаруулах Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд гутгаар байр
– 2017 – Улсын аварга шалгаруулах Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд гутгаар байр
– 2017 – Манлайллын боловсролын үндэсний төв шилдэг уран илтгэгч
Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс дүүргийн хүүхдийн элч ирж амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм.
НХГБХГ25442866_1412976362162220_4011306809644662609_n

25442961_1412975745495615_1299319197391729925_n

25443227_1412975742162282_6588928877210998321_n

25446340_1412976595495530_4456960776781434715_n

25497969_1412976162162240_3212742087487157459_n