НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ “ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА“ ШАЛГАРУУЛАХ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/779 дугаар захирамж, НХГБХГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг сар бүр нийслэлийн 9 дүүрэгт тэмдэглэн өнгөрүүлэх” ажлын удирдамжийн дагуу 9 дүүргийн ГБХЗХХ-тэй тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархалыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой Нийслэлийн “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Ёслолын үйл ажиллагаа Нийслэлийн Хангарьд ордны Ёслолын танхимд, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт болж өндөрлөлөө.
Нийслэлийн 2017 оны “Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагад хүргүүлсэнээс 1-р шатанд 162 байгууллага шалгаруулалтанд материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 162 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 45 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна. 2-р шатанд ирүүлсэн 45 байгуулагаас Нийслэлийн 2017 оны хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллагаар:
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль
– Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: “Гүүд нейборс” ТББ
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: “Гэгээнтэн энтертайнмент” ХХК
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: “Аз хур” ХХК
– Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуй нэгж байгууллага: “Хүннү молл” ХХК тус тус шалгарлаа.
Шалгарсан байгууллагуудад Нийслэлийн засаг дарга С.Батболд, засаг даргын орлогч Э.Энхтөр, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөглжийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар талархал илэрхийлж батламж дурсгалын зүйл гардуулсан бөгөөд хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагуудад амжилт хүсэн хүүхдүүдийн төлөөлөл дурсгалын зүйл гардуулсан юм.
НХГБХГDSC_0579

DSC_0592

DSC_0597

DSC_0601

DSC_0611

DSC_0662

DSC_0665

DSC_0673

DSC_0685