26056134_1419821834811006_5988019073601192593_n

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЛАА.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын зүгээс тэр бүр баярлаж чадахгүй байгаа хүүхдүүддээ хүрч очин баярлуулах зорилгоор 3 төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
2017 оны 12 сарын 23 өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн “Харшийн сүлд модны наадам”-д нийслэлийн халамж асрамжийн төвийн болон зорилтод бүлгийн 950 хүүхдийг баярлуулах бүтэн өдрийн хөтөлбөрт үйл ажиллагаанд хамруулж баярлуулсан.
2017 оны 12 сарын 26 өдөр Монголын хүүхдийн ордны “Харшийн сүлд модны наадамд” тусгай сургуулийн болон зорилтод бүлгийн 200 хүүхдийг баярлуулж ажилласан.
2017 оны 12 сарын 25-аас төвийн 6 дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг баярлуулах зорилгоор Нийслэлийн засаг даргын нэрэмжит бэлгийг гэрт нь ёслол төгөлдөр гардуулж 500 хүүхдийг баярлуулсан.
Ингээд эрхэм хүндэт хүүхэд багачууд, Нийслэлийн аз жаргалаар бялхасан гэр бүлүүддээ Шинэ жил, Шинэ оны мэнд хүргэхийн ялдамд 2018 ондоо Эрүүл энх, Энхрий үрс нь жаргалтай, Гэр бүлд тань гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе
НХГБХГ12

25660067_1419821798144343_3951515146812961079_n

26000989_1419821774811012_2107091160989388282_n

26113876_1419821771477679_3769146112752877775_n

26169429_1419821731477683_1325393448834266561_n

26170041_1419821728144350_3665005489909235730_n

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published.