20994265_1492887327415317_291175306993654972_n

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС, БУРИАД УЛСЫН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХАЛАМЖИЙН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар нь Олон Улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын танхим, Солонгос-Монгол-Буриад улсын Нийгмийн бодлогын судалгааны нийгэмлэгтэй хамтран “БНСУ, Монгол улсын гэр бүл, хүүхдийн халамжийн бодлого, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурлыг Гэр бүл, хүүхдийн халамжийн талаарх бодлогын гурван улсын туршлага солилцох зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Олон Улсын Улаанбаатар Их сургууль дээр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Олон улсын Улаанбаатар их сургуулийн дэд захирал Ц. Сүхбаатар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө. Ган-Өлзий, БНСУ, Монгол, Буриад нийгмийн бодлогын нийгэмлэгийн тэргүүн- Пак Вон Чүл нар мэндчилгээ дэвшүүллээ.
Хуралд НХГБХГ-ын хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд, 9 дүүргийн хүүхэд гэр бүл залуучуудын хэлтсийн дарга, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хамгааллын мэргэжилтэн, ОУУБИС-ийн багш нар, БНСУ, Монгол, Буриад Улсын нийгмийн бодлогын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд нийт 80 хүн хамрагдсан.
Эрдэм шинжилгээний бага хуралд дараах сэдвүүдийн хүрээнд илтгэлээ хэлэлцүүллээ. Үүнд:
• Монгол Улсын төрөөс гэр бүлийн талаар явуулж буй бодлого, хэрэгжилт, чиг хандлага – Х.Баавгай /Гүүд нейборс ОУБ-н зөвлөх, эрдэмтэн судлаач/
• -Солонгосын нийгмийн халамжийн үйлчилгээний хууль, түүний хэрэгжилт – И Ху Гын /Жонбүгийн их сургуулийн хуулийн сургуулийн профессор/
• Нийслэлийн хүүхэд хамгаалах үйлчилгээний өнөөгийн байдал- С.Байгалмаа /НХГБХГ-ын гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга/
• Эмзэг давхаргыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ашгийн бус ААН-н гүйцэтгэх үүрэг- Ким Мүн Каг /Солонгосын нийгмийн бодлого судлалын төвийн судлаач/
• -Монгол Улс дахь хүүхдийн эрхийн мэдлэг хандлага хэрэглээ” /хамтарсан судалгааны үр дүн/ ОУУБИС-ын гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б. Оюун- Эрдэнэ, Г. Нямхүү /Гүүд нейборс ОУБ-ын ажилтан/
• -Монгол Улс дахь хүүхэд хамгааллын бодлогын шинэчлэл 1990 оноос хойш- Б. Жавзанхүү / “ Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн” ТББ-ын захирал
Эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд гэр бүл хүүхэд халамж хамгааллын өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар харилцан туршлага солилцож цаашид жил бүр эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.
20953936_1492886880748695_6461428011423243465_n

20992702_1492887164082000_9125670171472907986_n

20994265_1492887327415317_291175306993654972_n
1

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published.