НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн энэ оны 2-р хуралдаан 2017 оны 5 сарын 30-ны өдөр НЗДТГ хурлын их танхимд зохион байгуулагдсан.. Хүүхдийн төлөө зөвлөлийн эхний хуралдаан 3 сард зохион байгуулагдахдаа хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн батлан, дүрмээ тогтоож, 2017 оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, Нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдэд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгож байсан бол энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсохоос гадна Хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргасан.
Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулсан.
Уг судалгаа нь хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1236 сурагчийг хамруулан хүүхдүүд өөрсдөө оролцож хийсэн судалгаа юм.
Энэ удаагийн хурал нь хүүхдийн хөгжлийн чиглэлд анхаарсан хурал болсон бөгөөд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс Хүүхдийн амралт чөлөөт цагийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг, чиглэл өглөө.
Мөн “Жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гараг”-ийг хүүхдээ сонсох өдөр болгон зарлах тухай тогтоолыг батлан нийслэлийн харъяа байгууллага, дүүргүүдэд хүргүүллээ.
Дараагийн хурал 3-р улиралд болох бөгөөд уг хурлаар хүүхдийн хамгааллын асуудлаар хуралдана.
НХГБХГ
http://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18839356_1229098260550032_4973811734362658401_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18814060_1229098403883351_3906505075252599126_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18813930_1229098267216698_8164510612325596920_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18767597_1229098683883323_6831463618603559002_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18767575_1229098407216684_6989878281293526928_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18767537_1229098687216656_2982055511687699351_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18765644_1229098570550001_4519729175417643602_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18739727_1229098563883335_2262643109259852406_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18700259_1229098567216668_5153767190066858938_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18699962_1229098690549989_8867919912058462758_n.jpg