18425322_1936769966558294_8337826925237619100_n (1)

Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд нийслэлийн дүүргийн гэр бүлийн мэргэжилтнүүд “гэр бүлийн хөгжил – гэр бүлийн боловсрол” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо

Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд нийслэлийн дүүргийн гэр бүлийн мэргэжилтнүүд “гэр бүлийн хөгжил – гэр бүлийн боловсрол” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо
Олон Улсын гэр бүлийн өдрийг угтаж НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдөр” тэмдэглэх тухай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, гэр бүл хүүхэд хамгаалах үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордон, 9-н дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Нийслэлийн дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн мэргэжилтнүүдийн дунд “ Гэр бүлийн хөгжил – Гэр бүлийн боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Гэрлэх ёслолын ордны “Их өргөө гэр”-т зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг нээн Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа оролцогчдод хандан үг хэлж, ордны хуурч О.Билгүүнтөр морин хуурын аялгуу эгшиглүүлсэн. Уг хамтарсан уулзалтанд Гэр бүл судлаач доктор, профессор Т. Намжил, Монгол улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Гантулга, Гэрлэх ёслолын ордны гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг нар Гэр бүлийн боловсрол, гэр бүлийн тулгамдсан асуудал, өсвөр үеийн сэтгэл гутрал, Гэрлэх бэлтгэлээ хийх, Ханиа сонгох сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын дараа мэргэжилтнүүд гэр бүлд тулгамдаж буй асуудлууд, урьдны хийгдсэн цаашид хийгдэх ажлуудын талаар хэлэлцүүлэх, үзэл бодлоо солилцлоо.
Гэрлэх ёслолын ордон, нийслэл, дүүргийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, иргэний бүртгэлийн улсын бүртгэгч нарын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулснаар мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа өргөжих, онолын түвшний мэдлэг нэмэгдэх, гэр бүлийн тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэх, санал зөвлөмж боловсруулах, цаашид хийх ажлаа ярилцах зэрэг олон талын эерэг үр дүн гарч байна.

http://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18423880_1936771519891472_483582139131772345_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18403613_1936770429891581_6859526622335965493_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18403463_1936772006558090_5545365351095702253_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18403462_1936771566558134_3622196738700161733_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18402755_1936771906558100_4915432072811742362_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18402725_1936772216558069_1772308806873921387_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18402681_1936770439891580_1369869576420587793_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18402626_1936771213224836_6074836802654219681_n.jpghttp://child.gov.mn/wp-content/uploads/2017/05/18342791_1936771143224843_5251472553904404682_n.jpg

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published.