ЗОРИЛТОТ АЙЛ ӨРХҮҮДЭД ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦЫГ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Тус ажлын хүрээнд Гэр бүлийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй 2430 өрхийн 11449, хөгжлийн үндэс төсөл хөтөлбөрт хамрагдаж буй 60 өрхийн 372 нийт 11821 иргэн, хүүхдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
1. Сүхбаатар дүүргийн зорилтот 330 өрхийн 1218 иргэнд амны хаалт-1000ш, гар ариутгагч-200ш, амин дэм-990ш, зөвлөмж-380 ш,
2. Хан-Уул дүүргийн зорилтот 270 өрхийн 1168 иргэдэд амны хаалт-800ш, гар ариутгагч-150ш, амин дэм-840ш, зөвлөмж-200ш,
3. Баянгол дүүргийн зорилтот 368 өрхийн 1462 иргэдэд амны хаалт-1000ш, гар ариутгагч-250ш, амин дэм-1100ш, зөвлөмж-1400 ширхгийг тус тус тараан ажиллалаа.
Иргэд харьяа дүүрэг хороон дээрээсээ тус багцыг хүлээн авна.