Байгууллагын чиг үүргийн хүрээнд дагаж мөрдөж байгаа стандартын жагсаал

 

СтандартуудБатлагдсан огнооХариуцах хэлтэс
1Хүүхдийн тоглоомын талбай,

Техникийн ерөнхий шаардлага

MNS 6751:2019

 2019Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс
2Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018

 

2018Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс
3Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 /шинэчлэгдсэн/

 

2019Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс
4“Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS5852:20172017Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс
5Түр хамгаалах байр – MNS6040:20092009Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс
6Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвд тавигдах нийтлэг шаардлага MNS6417:20132013Гэр бүлийн хөгжлийн хэлтэс

 

  1. Хүүхдийн тоглоомын талбай, Техникийн ерөнхий шаардлага MNS 6751:2019

Стандартчилал, хэмжил зүйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 02–ний өдөр батлагдсан.

Зорилго нь: Энэхүү стандартын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэгдсэн эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлэхэд тавих  ерөнхий шаардлагыг тогтооход оршино.

2020 онд хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн судалгаатай болох. Стандартын шалгалт хийгдэх шаардлага хангахгүй тоглоомын талбайн нэгдсэн тоог гаргаж засаж сайжруулах зөвлөмж хүргүүлэх.

  1. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018

2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталсан.

МУ ЗГ-н 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай. Иймд уралдаан сунгаа үсэргээний үеэр үндэсний морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандартыг мөрдүүлж ажилладаг.

Монгол улсын MNS6264:2018 стандарт “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” зэрэг хууль, стандартыг хэрэгжүүлж ажиллахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019.06.26-ы өдрийн А/188 тушаал, Нийслэлийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын 2019.07.03-ы өдрийн А/34 дугаар тушаал гарсан. Баяр наадмын хоногуудад 7 дугаар сарын 10,11,12,13-нд Хүй долоо худагт Хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахим, хурууны хээгээр хийж, уралдаанч хүүхэд бүрд бүртгэлийн карт олгож, уралдаанч хүүхдийн хувцас хэрэгсэл аюулгүй байдалд хяналт тавьж ажилласан.

  1. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019

 

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн C/17 дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандартыг  нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хүчинтэй.

 

Зорилго:

Энэхүү стандартын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн амралт, зуслангийн үйл ажиллагаанд тавих дараах нийтлэг шаардлагыг тогтоож, мөрдүүлэхэд оршино. Үүнд:

  • Хүүхдийн хөгжил, хамгаалал оролцоог хангасан, хүүхдэд ээлтэй хөгжлийн орчин бүрдүүлэх
  • Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцэхүйц, хүүхэд бүрийн оролцоог хангасан мэдлэг, чадвар, хандлага төрүүлэхэд чиглэсэн бүтээлч зорилго чиглэл бүхий хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх
  • Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл хоол хүнс, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлэх
  • Хүүхдийн амралт, зусланд мэргэшсэн хүний нөөц ажиллуулах

4. “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS5852:2017

Батлагдсан он: Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан.

Стандартын хүрээнд хийгдэж буй ажлуудаас товч 

  • Асрамж, халамжийн төвүүдэд хэрэгжүүлж буй “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS5852:2017 стандарт”-ын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлыг жилдээ 2 удаа зохион байгуулдаг. 2019 онд ГБХЗХГазрын дарга МХЕГазрын даргын хамтарсан 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/41, А51 тоот тушаалаар  ГБХЗХГазар, МХЕГазар, ЦЕГазар, ХХҮЕГазар, УБЕГазар, НОБГазар зэрэг 6 байгууллага хамтран 2019 оны 04 дүгээр сарын 18-аас 05 дугаар сарын 03-ний хооронд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 27 төвийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийн, зөвлөн тусалж ажиллалаа. Мөн нэмэлтээр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагааг хамруулан хяналт шалгалт хийж ажилласан.Хяналт шалгалтаар стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, тухай бүр нь арга зүй өгч ажилласан. Мөн гарсан зөрчил дутагдлыг арилгах тал дээр арга зүй өгч ажилласан болно.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор Асрамж, халамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэлжүүлэх, “Хүүхэд хамгааллын мэдээллийн сан”-д оруулах ажлыг 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 15-ний хооронд 17 байгууллагын 27 төвд зохион байгууллаа.Нийтдээ 800 гаруй хүүхдийг хамруулса