“МОНГОЛЫН МИСТЕР” ФИТНЕСИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Залуучуудын авьяас чадвар, бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэхэд шашин болон улс төрөөс ангид, урлаг, соёл, спортын арга хэмжээнд залуучууд оролцох,  залуучуудын чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулах, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, биеийн тамираар хичээллэж, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих, нийслэлийн хүүхэд, залуучууд, иргэдийг бие бялдаржуулах спортоор хичээллүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий зохион байгуулагчаар Монголын Бодибилдинг Фитнесийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ны хооронд  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх мөн Нийслэлийн хэмжээнд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа фитнес клубийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодибилдинг фитнесийн тэмцээнээр дамжуулан спорт аялал жуулчлалыг Монгол улсад хөгжүүлэх олон давуу талтай юм.

Тус арга хэмжээний: Залуучууд эрэгтэй спорт модель +173 төрөлд

1-р байр: Алтан медаль, цом, 1.000.000 төгрөгийн эзнээр /STEP UP/  клубийн тамирчин Өлзий-Очир

2-р байр: Мөнгө медаль, цом өргөмжлөлийн эзнээр  /WISE/ клубийн тамирчин

3-р байр: Хүрэл медаль, цомын эзнээр /MGL POWER GYM/ клубийн тамирчин Гэндэнбаатар

4-р байр: /Мон-Алтиус Perfect body/ клубийн тамирчин Түвшинтөгс

5-р байр: /MGL power gym/ клубийн тамирчин Бадрал

Залуучууд эрэгтэй спорт модель -173 төрөлд

1-р байр: Алтан медаль, цом, 1.000.000 төгрөгийн эзнээр /STEP UP/  клубийн тамирчин Нямбаяр

2-р байр: Мөнгө медаль, цом өргөмжлөлийн эзнээр  /WISE/ клубийн тамирчин Намжилдорж

3-р байр: Хүрэл медаль, цомын эзнээр /MGL POWER GYM/ клубийн тамирчин Пүрэвсүрэн

4-р байр: /Мон-Алтиус Perfect body/ клубийн тамирчин Сүх-Очир

5-р байр: /MGL power gym/ клубийн тамирчин Нацагдаваа

Бодибилдинг залуучууд ангилал

1-р байр: Алтан медаль, цом, 1.000.000 төгрөгийн эзнээр /Чийрэг монгол/  клубийн тамирчин Хэрлэн

2-р байр: Мөнгө медаль, цом өргөмжлөлийн эзнээр  /Говь / клубийн тамирчин Ариунтамир

3-р байр: Хүрэл медаль, цомын эзнээр /Golden star / клубийн тамирчин Даваадорж

4-р байр: /Мон-Алтиус Perfect body/ клубийн тамирчин Жамбал

5-р байр: /Mogul/ клубийн тамирчин Батжаргал

Эмэгтэй фитнес ангилал

1-р байр: Алтан медаль, цом, 1.000.000 төгрөгийн эзнээр /Golds gym/  клубийн тамирчин Хулан

2-р байр: Мөнгө медаль, цом өргөмжлөлийн эзнээр  /Proteam/ клубийн тамирчин Ариунболд

3-р байр: Хүрэл медаль, цомын эзнээр /Champ / клубийн тамирчин Болор

4-р байр: /Proteam/ клубийн тамирчин Уянга

5-р байр: /Мандалl/ клубийн тамирчин Нэмэхбаяр нар тус тус шалгарлаа