ХҮҮХДҮҮДИЙН ИНЭЭД ХӨӨР ХАМГИЙН САЙХАН

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эрхийг хамгаалах өдрийг угтаж “Бид тэгш эрхтэй” уриан дор  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих арга хэмжээг жил  бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2018 оны “Бид тэгш эрхтэй”  уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Нийслэлийн 29-дүгээр сургуул” ийн сурагчид бидэнд нийцсэн чөлөөт цаг өнгөрөөх орчин, үзвэр үйлчилгээ хомс байдаг гэсэн тул энэхүү санал санаачилгыг дэмжин, энэ жил Тэнгис кино театрын хамт олонтой хамтран сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд  Хүүхдийн кино болох FROZEN-2 ийг үзүүлэх үйл ажиллагааг хоёр өдөр зохион байгууллаа.