“НАДТАЙ ҮЛДЭЭЧ” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Яруу найрагч О.Элбэгтөгсийн зохиол, СТА А.Чингүний нйаруулсан “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” уянгын драмын жүжгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зорилгын хүрээнд хамтран ажиллалаа.

Энэрүү жүжгийн зөвлөх наруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Гол дүрд МУСТА Б.Шинэбаяр, Д.Асардарь нар тоглосон ба бусад дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА О.Гэрэлсүх, МУГЖ Г.Урнаа, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл, Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглосон.

Тус жүжиг нь 09-р сарын 06-нд 12 цагт Драмын театрын тайзнаа хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж,  жүжгийг уран бүтээлчид, авторууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Н.Мандуул нар нээсэн.

Нийт 17 удаагийн тоглолтоор 8365 үзэгчдэд хүрч үйлчилсэн ба 1 удаагийн тоглолт дунджаар 492 үзэгчтэй байсан бөгөөд 124 хүнээс сэтгэл ханамжийн судалгаа авсан. Тэдгээрийн  83 хувь нь 18-35 насны үзэгчид байсан ба түүнээс 60 хувь нь эмэгтэй үзэгчид байлаа. Жүжгийн найруулга, уран бүтээлчдийн ур чадварыг үнэлэх хэсэгт нийт үзэгчдийн 87 хувь нь “маш сайн”, 8 хувь нь “сайн”, 5 хувь нь “дунд” гэсэн үнэлгээ өгсөн бол жүжгийн тайз, жижиг хэрэглэл, хувцас загварын хэсэгт 72 хувь нь маш сайн, 16 хувь нь сайн, 12 хувь нь дунд гэж дүгнэсэн. Судалгааны ерөнхий дүнг авч үзэхэд тус жүжиг үзэгчдийн сэтгэл ханамжийн хувьд “маш сайн” гэсэн үнэлгээтэй гарсан байна.

Энэ сарын 10 нд зорилтот бүлэгт хамаарагдах 500 эцэг, эх, хүүхдүүдэд энэхүү жүжгийг үнэ төлбөргүйгээр үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.