7 оюутныг “Шилдэг залуу” алтан медалаар шагналаа

Монгол улсад Атар газар эзэмшиж, анхны шан татсаны 60 жилийн ой  тохиож байгаатай холбогдуулан Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн яам, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр 1-р суваг телевизийн хамт олон “Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлэгийг МУИС, ХААИС, Идэр их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургуулиудтай хамтран зохион байгууллаа. “Алтан намар 2019” зорилтот нэвтрүүлгээр дамжуулан тариаланчдын цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг таниулан мэдүүлэх, тариаланчидаа алдаршуулах, залуучуудад хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх зорилгын хүрээнд хийгдсэн цуврал нэвтрүүлэг юм. Өнөөдөр цуврал нэвтрүүлэгт амжилттай оролцож мэдлэг, авъяас чадвар, амжилтаараа үеийнхэнийгээ манлайлагч байж чадсан оюутнуудад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Шилдэг залуу” алтан медалиар шагнасныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар гардуулан өглөө.

“Шилдэг залуу” алтан медалиар:
Г.Сүхбат – /Улаанбаатар Эрдэм Их сургууль/
Б.Нямхүү – /Улаанбаатар Эрдэм Их сургууль/
Г.Отгонцэцэг – /Идэр Их сургууль/
Д.Доржпүрэв – /ХААИС/
Х.Хулан – /МУИС/
Т.Баярсайхан – /Идэр Их сургууль/
Л.Аззаяа – /МУИС/ нар тус тус шагнагдлаа.