“ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ – ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ” Зохион байгуулагдана

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төгс баян хүрээ” ХХК, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Их Монгол оффисын 4 давхрын “ХУРЛЫН ТАНХИМ”-д 10:00 цагт ХАБЭА-н сургалт, “Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сургалтын зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ослыг бууруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд өртөх хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажил олгогч эзэд ажлын байрандаа хэрхэн эрсдэлийн үнэлгээ хийх, ажилчдынхаа аюулгүй ажиллагааг хэрхэн анхаарч ажилладаг талаар хэлэлцэж, мэдээлэл хүргэж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөд оршино.
Тус сургалтад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг салбар бүрийн төлөөлөл болсон 70 аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эзэд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд хамрагдана.

Холбоо барих утас: Г.Мядагцэцэг – 91915835

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар