Өнөөдөр нээлтээ хийх “Надтай үлдээч” уянгын драмын жүжиг

Тус уран бүтээлийг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар – Монгол улсын Драмын эрдмийн театр хамтран Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зорилгын хүрээнд хамтран хэрэгжүүлж үзэгчдийн хүртэл болгоход бэлэн болоод байна.
Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх санааг дэвшүүлсэн юм. Хэн нь хэндээ “Надтай үлдээч …” гэж чин сэтгэлээсээ хэлэх бол … Тайлалыг жүжгийн өрнөлөөс …
2019 оны 09 -р сарын 06 -аас өдөр бүр 21:00 цагаас.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар