ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Манай газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/63, А/481, А/106 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс архины хамааралтай иргэнд  нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж буй Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Хамтран ажиллах хүсэлтэй Төрийн бус байгууллагууд 2019 оны 08-р сарын 30-ны дотор өөрийн байгууллагын танилцуулга, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг, 1 хүнд зарцуулах зардлын тооцоо зэргийг бүрдүүлэн ubchild@fcy.gov.mn хаягаар болон манай газрын 110 тоот өрөөнд авчирч өгнө үү.

Дээрх асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Хөхөө /99187024/-өөс тодруулна уу.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар