“ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН  АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН
АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны залуусыг нийгмийн амьдралд оролцоход нь дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэх замаар тэдний бие даан амьдрах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Peer support” хөтөлбөрийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төв “Түгээмэл хөгжил” Төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын дарга Ө.Ган-өлзий болон “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтран ажиллах гэрээ байгуулах үйл ажиллагаанд тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав болон хоёр байгууллагын асуудал хариуцсан ажилтанууд оролцож, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нийгэм, олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөлөл сурталчилгааны ажил зохион байгуулж ажиллах боллоо.
НГБХЗХГ