НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр буюу 2019 оны 05 сарын 31-ний өдөр нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны хурлын танхимд 14:00 – цагт зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Амарсайхан үг хэлсэн бөгөөд Хүүхдийн аюулгүй байдлыг хангах хамгаалахад байгууллага бүрийн хамтын ажиллагаа чухал бөгөөд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлд эрдэмтэн судлаач, ахмад ажилтнуудыг татан оролцуулж тэдний туршлага, зөвлөгөө зааварчилгааг хөтөлбөр үйл ажиллагаандаа тусган, тэдний оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллахыг зөвлөсөн. Зөвлөлийн гишүүн байгууллагуудын удирдлагуудад хандаж “Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хамгаалал, хөгжил оролцооны үйл ажиллагааг хүүхэд бүрд хүргэж ажиллахыг даалгасан.
Энэ удаагийн хурлаар өмнөх хуралдааны үүрэг даалгаврын хэрэгжилт болон нийгмийн салбар дахь хүүхэд хамгааллын чиглэлд зохион байгуулсан болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг НЭМГ, НХҮГ, НГБХЗХГ, ТЦА газруудаас танилцуулсан.
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн энэ удаагийн хурлаар дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчилсэн тогтоол, захирамжийг баталсан бөгөөд нийгмийн салбарын байгууллагуудад хамтын үйл ажиллагааг сайжруулж ажиллах, зөвлөмж чиглэлийг хүргүүллээ.
НГБХЗХГ