“ГЭР БҮЛИЙН ОРОЛЦОО-ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн 4 дэх 7 хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Энэ удаагийн Гэр бүлийн өдөр нь 2019 оны 04-р сарын 28-ны өдрийн НЯМ гаригт 12.00-15.00 цагийн хооронд “ХҮННҮ МОЛЛ ХХК-ны байр 1 давхарт зохион байгуулагдсан.
Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сан, Хүүхдийн урлан бүтээх төв,“Сонгодог соёл клуб” ТББ,“Одонтой ээжүүд” төрийн бус байгууллагууд оролцоно.
Гэр бүлийн өдөрлөгийг одонтой ээжүүдийн гэр бүлүүдтэй хамтран урлагийн тоглолт амьд хөгжим, морин хуурын тоглолт, хөгжөөнт тоглоом, бүжгийн хамтлаг, ном унших арга техник, уншсан номын зохиолын утгыг хүүхэд гэр бүлийн гишүүдээр яриулах, үлгэр жишээ гэр бүлийн яриа, гэр бүлийн боловсрол олгох сургалт, уран бичвэр хайчилбар, үзүүлбэр гэр бүлүүдийн дунд тус тус зохион байгуулсан.
Нэг өдрийг гэр бүлдээ зориулж, гэр бүлийн өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлснээр эцэг эхчүүд, гэр бүл үр хүүхдэдээ, цаг зав гаргах эерэг халуун дулаан уур амьсгал бүрдэх, хүүхэд гэр бүлтэй харилцах арга барил эзэмших, аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх ойлголт мэдлэг мэдээлэлтэй болох юм.
НХГБХГ