“ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АРГА ЗҮЙГЭЭР ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хороодын хэсгийн ахлагч нарыг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга зүйгээр чадавхжуулах, улмаар “Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн хүрээнд сонгогдсон нийслэлийн 1620 өрхийн 45,5% /738/-д эрх зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн 138 хорооны 138 хэсгийн ахлагчийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулагдаж байна.
Сургалтыг 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Каритас Монгол” ТББ, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт 28, Сүхбаатар дүүрэгт 20, Баянгол дүүрэгт 23 нийт 71 хэсгийн ахлагчийг 2 өдрийн сургалтад хамруулан сертификат гардуулаад байна.
Цаашид Чингэлтэй дүүрэгт 03-р сарын 21,22-нд 19 хэсгийн ахлагч, Хан-уул дүүрэгт 4-р сарын 11,12-энд 16 хэсгийн ахлагч, Сонгинохайрхан дүүрэгт 4-р сарын 18,19-нд 32, нийт 67 хэсгийн ахлагчийг бэлтгэнэ.