ДҮҮРГҮҮДЭД ХАМТАРСАН БАГИЙГ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ, КЕЙС ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ болон хорооны хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах, дэмжих хамтран ажиллах зорилгоор “Хүүхдийн эрхий хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сургалт, кейс хэлэлцүүлгийг 2019 оны 2 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд зохион байгууллаа.
Сургалт, кейс хэлэлцүүлэгт 2 дүүргийн хороодын хамтарсан багийн ахлагч засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нийт 129 хүн оролцлоо.
Оролцогчид “Монгол гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” судалгааны тайлантай танилцан, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтран ажиллах арга зүй, чиг үүргийн хэрэгжилтийн талаарх тодорхой мэдээлэлтэй болж хүнд кейсүүд дээр хэрхэн ажиллах талаарх арга зүйг авлаа.
Дараагийн сургалт хэлэлцүүлгүүд 03-р сары 13-нд Баянгол дүүрэгт, 03-р сарын 5-нд Сонгинохайрхан дүүрэгт, 03-р сарын 20-нд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд зохион байгуулагдана.