ОУБ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

ОУБ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг эцэг эхчүүдэд төлөвшүүлэх, Хүүхдийн элчийн олон улсын туршлага, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцох зорилгоор 2018.04.03-ний өдөр RAMADA зочид буудлын хурлын танхимд Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тус уулзалтад 9 дүүргийн Хүүхдүүд элчүүд, Нийслэлийн ХГБХГ болон Олон улсын байгууллагууд оролцлоо. Уулзалтын хүрээнд хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудын талаар мэдээлэл сонсон, олон нийтэд хэрхэн хүргэх талаар болон Хүүхдээ зодож шийтгэхгүй байх өдрийг угтан ямар үйл ажиллагаа зохион байгуулах, эцэг эхчүүдэд хэрхэн нөлөөлөх талаар ярилцан санал солилцлоо.