“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛ БА ХӨДӨЛМӨР  ЭРХЛЭЛТИЙН АСУУДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн 14:00-16:00 цагт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:
– “Монгол улсын эрэгтэйчүүдийн боловсролын өнөөгийн байдал” /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /
– “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал” /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Эрэгтэйчүүдийн асуудлаар 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд эдгээр хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг цаашид хэрэгжүүлэх чиглэлд төр болон төрийн бус, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Энэ асуудлуудтай холбоотой тодорхой шийдвэр гаргуулж ажиллахаар болсон.
Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл 30 хүн оролцсон.