2018 ОНЫ “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД “ ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

”Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах журам”-ын дагуу Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас  өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг тухайн номинацаар “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 18 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

2018 оны Нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 241 Ерөнхий боловсролын сургуульд хүргүүлснээс 1-р шатанд 360 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Дээрх материалаас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажлын хэсэг  45  хүүхдийг шалгаруулан, нийслэлийн шилдэг хүүхдэд өрсөлдүүлэхээр санал ирүүлснээс  Нийслэлийн ажлын хэсэг хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлүүдээс шалгаруулалт хийн Нийслэлийн шилдэг 5 хүүхдийг тодруулсан. Үүнд:

  1. “Шилдэг тамирчин хүүхэд” Баянзүрх дүүргийн Тэргүүний 111-р сургууль 4б ангийн сурагч Баяржавхлангийн  Тэмүүлэн;
  2. “Шилдэг авьяаслаг хүүхэд” Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 3в ангийн сурагч Бямбажавын Соёл;
  3. “Шилдэг бүтээлч хүүхэд” Хан-Уул дүүргийн 18-р сургууль 11б ангийн сурагч Батхишигийн Бум-Эрдэнэ;
  4. “Шилдэг оюунлаг хүүхэд” Багануур дүүргийн Сод сургуулийн 9а ангийн сурагч Хашбатын Маргад;
  5. “Шилдэг манлайлагч хүүхэд” Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9А ангийн сурагч Алтанцэцэгийн Аззаяа нар тус тус шалгарсан байна.