2018 ОНЫ НИЙСЛЭЛИЙН “ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА“-Д  ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2018 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн А/1180 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас, 9 дүүргийн ГБХЗХХ-тэй тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

 Нийслэлийн 2018 оны “Хүүхдэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг 9 дүүргийн хэмжээнд нийт 818 байгууллагад хүргүүлснээс 1-р шатанд 62 байгууллага шалгаруулалтад материал бэлтгэн ирүүлсэн ба дээрх 62 байгууллагаас 9 дүүргийн ажлын хэсэг нийт 34 байгууллагыг шалгаруулан ирүүлсэн байна.

2-р шатанд ирүүлсэн 34 байгууллагаас Нийслэлийн 2018 оны хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллагыг 9 номинациар шалгаруулан, шагналыг  Нийслэлийн Хангарьд ордны Ёслолын танхимд, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт гардууллаа.

  1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Налайх  дүүрэг
  2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Хан-уул дүүргийн 6-р хороо
  3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Сонгинохайрхан дүүргийн 65-р сургууль
  4. Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 91-р цэцэрлэг
  5. Хүүхэд, гэр бүлд ээлтэй төрийн бус байгууллага: “Инжирийн мод”, НҮТББ,
  6. Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлчилгээний  байгууллага: Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв
  7. Хүүхэд, гэр бүлд ээлтэй ресторан зоогийн газар худалдаа үйлчилгээний байгууллага

“Юна гранд” ХХК

  1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр: “Өгөөж чихэр боов” ХХК

9.Хүүхэд гэр бүлд ээлтэй “Олон Улсын байгууллага: МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөн нар тус тус  шалгарлаа.