“БИД НЭГ АГААРТАЙ” сургалт, мэдээллийг зохион байгуулж байна.

“БИД НЭГ АГААРТАЙ”  СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

  2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 10-ны хооронд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,11,24,25,26,27-р хороодын нутаг дэвсгэрт хамаарах Ерөнхий Боловсролын сургуулиудын 6-9-р ангийн сурагчдад агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, утаанаас хамгаалах маскийг тогтмол зүүж хэвших талаар заавар зөвлөгөө өгөх, Мөн өвлийн улиралд хоол тэжээлээр дамжуулан дархлаагаа хэрхэн дэмжих талаар мэдлэг өгөх зорилгоор  “БИД НЭГ АГААРТАЙ” сургалт, мэдээллийг зохион байгуулж байна. Мөн сургалт мэдээлэлд оролцсон хүүхэд бүрд Витамин тараах юм.

Зохион байгуулагч: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхдийн холбоо.