Мэдээлийн сүлжээ, технологи, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний сул орон тооны мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭС БОЛОН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

1.Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

  • Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг

тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

  • Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  • Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  • Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.Сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт 2018 оны  11  дүгээр сарын 20-ны өдөр “ДЭС ТҮШМЭЛ”-ийн ангилалын ажлын байр; 21-ний өдөр “ТУСЛАХ ТҮШМЭЛ”-ийн ангилалын ажлын байранд 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэл явагдана.

3.Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.

  1. 4.Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх;
  • Иргэний үнэмлэхний хуулбарын хамт;
  • “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, эх хувийн хамт;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

 Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааран шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 12 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn, Ulaanbaatar.mn гэсэн цахим хуудсуудаар мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй болно.

Мэдээлэл лавлагаа 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх  хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба: Нийслэлийн төр захиргааны 1 дүгээр байр 204 тоот өрөө, холбогдох утас 310452;
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар: Нийслэлийн төр захиргааны 1 дүгээр байр 211 тоот өрөө, холбогдох утас 320147;
  3. Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Ажлын алба: 304 тоот өрөө, холбогдох утас 70213152;
  4. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар: 208 тоот өрөө, холбогдох утас 70210212;
  5. Багануур дүүргийн Дотоод аудитын алба: 208 тоот өрөө, холбогдох утас 70210212;
  6. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 216 тоот өрөө, холбогдох утас 70233348;
  7. Налайх дүүргийн Дотоод аудитын алба: 216 тоот өрөө, холбогдох утас 70233348;
  8. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба: 202 тоот өрөө, холбогдох утас 70172647;
  9. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 315 тоот өрөө, холбогдох утас 70173201;
  10. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар: Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 502 тоот өрөөнд, холбогдох утас 325385;
  11. Нийслэлийн Аялал жуулчлалын газар: Нийслэлийн төр захиргааны 4 дүгээр байр 504 тоот өрөө, холбогдох утас 70148687;
  12. Нийслэлийн Боловсролын газар: Багшийн хөгжлийн ордон, холбогдох утас 70113039;
  13. Нийслэлийн Байгаль орчны газар: Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 406 тоот өрөөнд, холбогдох утас 318003;
  14. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар: Нийслэлийн төр захиргааны 4 дүгээр байр/Зоос гоёлын үйлдвэрийн урд/-ны 502 тоот өрөө, холбогдох утас 70110733;
  15. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар: Нийслэлийн төр захиргааны 3 дугаар байр /зүүн талын хаалга/ 201 тоот өрөө, холбогдох утас96071918;
  16. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар: Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр “Хангарьд ордон”-ы 502 тоот өрөөнд, холбогдох утас 330899;
  17. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар: Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр, холбогдох утас 70113147;
  18. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар: БЗД-ийн 2 дугаар хороо, Их засгийн өргөө чөлөө /КТМС-ийн ард/ шүүхийн байр, 213 тоот өрөөнд, холбогдох утас  457051;

19. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар: холбогдох утас 70007044;

Байршил Захиалга өгсөн байгууллага Нэгжийн нэр Албан тушаалын Ажлын байранд тавигдах шаардлага
Ангилал Нэр Хариуцсан асуудал Орон тоо Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага Ур чадвар Тусгай шаардлага
1 Улаанбаатар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дэс түшмэл ТЗ-5 Мэргэжилтэн Мэдээлийн сүлжээ, технологи, гадаад харилцаа хариуцах 1 Бакалавр Програмист эсхүл
График дизайн эсхүл
Гадаад харилцаа
Мэдээллийн технологи Улсад 2-оос доошгүй жил ажилласан байх Багаар ажиллах чадвартай, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтй байх Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах; /Улаанбаатар хотын иргэн байх/