“АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” – Ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна

Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2018 онд тус ур чадварын тэмцээнийг 2018 оны 10-р сарын 31-ны өдөр 14:00 цагаас  МХО-нд зохион байгуулж байна.

Ур чадварын тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс дүүргээ төлөөлж 1 нийт 9 хамтарсан баг оролцоно. Дүүргээ төлөөлж Нийслэлд өрсөлдөх хамтарсан багийг дүүргийн ГБХЗХХ-үүд шалгаруулан ирүүлсэн ба шилдэг хамтарсан багийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг шалгуур болгосон. Үүнд:

  • Хамтарсан багийн хурал, шийдвэр, шийдвэрийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээ.
  • Хамтарсан багийн гишүүдийн оролцоо, мэдлэг, тус бүрийн үүргийн хэрэгжилтэнд хийсэн анализ.
  • Кейсийн хувийн хэргийн баяжилтанд хийсэн үнэлгээ.
  • Эрсдэлийн түвшин тогтоох программын баяжилт, тэмдэглэл хийсэн байдалд өгсөн үнэлгээ.
  • Урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа ажлуудад хийсэн дүгнэлт.
  • Хорооны хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй нийт кейс, үйлчилгээний явц, үр дүнг үндэслэн шалгаруулна.

Тэмцээний үеэр хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэн, мэргэжлийн ур чадвараараа бусдыг манлайлсан Нийслэлийн шилдэг нийгмийн ажилтан-1, хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэлийг нь үнэлэн  шилдэг хэсгийн ахлагч 9 шалгаруулж шагнаж урамшуулна.

НХГБХГ