ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО.

                 ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ урлагийн наадам боллоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний   хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР   ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадмыг 7 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
Уг наадам нь Дуу, бүжиг, хөгжим, уран уншлага гэсэн төрлүүдээр 2 насны ангилалаар зохион байгуулагдлаа. Наадамд доорх 10 гаруй төвөөс 250 гаруй   авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо.
• Монголын Сос хотхон
     • Гэрэл хүүхдийн халамжийн төв
     • Манай гэр халамжийн төв
     • Өнөр бүл хүүхдийн төв
     • ХЗСХТЦогцолбор
     • Вербист төв
     • Монголын хүүхдийн сан
     • Цөлийн сарнай
     • Альфа коммунитиз төвүүдээс авьяастнуудын төлөөлөл оролцож байна.

  Уг наадам нь хүүхдүүдийн хамгийн дуртай үйл ажиллагаа бөгөөд хүүхдүүдийн хөгжил, бодит оролцоог хангасан, хүүхэд бүрт хүрсэн үйл ажиллагаа юм.
НХГБХГ