“АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО.

“АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО.

2018 оны 10 сарын 11-ний өдөр Нийслэлийн 152 хорооны Хамтарсан багийн гишүүд дунд зарласан “Асуудал ба шийдэл” аяны Илтгэлийн уралдааны   эцсийн шалгаруулалт Нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Шалгаруулалтанд 9 дүүргээс шалгарсан шилдэг 9 илтгэгчид оролцсоноос:
– 1-р байранд: “Архины хамааралтай гэр бүлийн хүүхэдтэй ажиллах нь” сэдвээр БЗД-ийн 28-р хорооны Хамтарсан багийн гишүүн Ч.Эрхэмбаяр
– 2-р байранд: “Хараа хяналтгүй хүүхэдтэй ажиллах нь” сэдвээр БГД-ийн 16-р хорооны Хамтарсан багийн гишүүн Х.Алтан-Асаг
– 3-р байранд: “Архины хамааралтай гэр бүлийн орчин дах хүүхэдтэй ажиллах нь” сэдвээр НД-ийн 4-р хорооны Хамтарсан багийн гишүүн          А.Мөлдөржан
– Тусгай байранд: “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах” сэдвээр ХУД-ийн 10-р хорооны Хамтарсан багийн гишүүн Ё.Нарантуяа
– Тусгай байранд: “Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хараа хяналтгүй хүүхэд” сэдвээр ХУД-ийн 15-р хорооны хамтарсан багийн гишүүн      С.Баярбилэг гэсэн илтгэгчид тус тус байр эзэллээ.

   НХГБХГ