НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2018 оны  үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа”-г 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүүхдийн Нарс зусланд зохион байгуулагдлаа.

Хаалтын үйл ажиллагаанд Нийслэлийн ядуурлыг бууруулах төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Энхтөр, хүүхдийн зулсангуудын удирдлага, багш ажилчид оролцлоо.

Энэ онд Нийслэлийн Засаг даргын А/481 дугаар захирамжаар мэргэжлийн байгууллагууд хүүхдийн зуслангуудад хяналт, шалгалт хийсэн бөгөөд  20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж зуны хугацаанд нийт 23048 хүүхэд амраасан байна. Үүнээс зорилтот 1564 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхэд, төрөлжсөн сургалтын хөтөлбөрт 1000 хүүхдийг тус тус амрааж ая тухтай орчин, эрүүл чанартай хоол, хүүхдэд ээлтэй шинэлэг хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлж ажилласан.

Мөн 2018 онд Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага MNS 56332013 МУ-ын стандарын хэрэгжилтийг бүрэн хангалттай биелүүлж, зусланд амрагч хүүхдийн тоо, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн үйл ажиллагааг нь үнэлэн “Нийслэлийн Шилдэг зуслан”-аар Нарс зуслан /1-р байр/, Нарлаг зуслан /2-р байр/, Мөрөөдөл /3-р байр/ зуслангуудыг тус тус шалгаруулан алдаршуулан шагналаа.