46 ОЮУТАНД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА.

Нийслэлийн Хүүхэд Гэр бүл Хөгжлийн Газар, Нийслэлийн Залуучууд Хөгжлийн Газартай хамтын ажиллагаатай ажилладаг КНХСангаас нийслэлийн 9 дүүрэг болон Булган, Орхон аймгийн суралцах хүсэлтэй, манлайлагч хүүхдүүдийг Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС) “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”- өөрөө дамжуулан хүүхэд, залуучуудад мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боломжийг 17 дахь жилдээ олгож байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2001 оноос хойш 600 орчим сая төгрөгний тэтгэлгийг нийт 659 оюутан залуус хүртэж их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг амжилттай дүүргэж мэргэжил, боловсролтой болсон байна.  Сурах чин эрмэлзэл, идэвхи санаачлага, суралцах чадвар, ар гэрийн боломж гэх мэт шалгууруудаар хоёр шаттайгаар зохион байгуулж нийт 46 хүүхэд залуучуудад 2018-2019 оны хичээлийн жилд 50-100% тэтгэлэг гардуулсан.

Тэтгэлэгийн батламж гардуулах ёслол сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нархан” асрамжийн газрын урлагийн танхимд зохион байгуулж байгаа нь шинэ оюутнуудаа сангийн үйл ажиллагаа, зорилго зорилттой илүү дотно танилцуулах давхар зорилго агуулж байгаа юм. Уг ёслолд амжилттай сургуулиа дүүргэхэд нь дэмжлэг болгох үүднээс одоо үеийн залуу манлайлагч, тус сангийн тэтгэлгийн дэмжлэгтэйгээр төгсөгч нарын төлөөлөл хүрэлцэн ирж туршлагаасаа хуваалцах гадна оюутны хагас цагийн ажлын боломж нөхцлийн талаар Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас мэргэжилтэн ирж мэдээлэл хийнэ.