“Манай хороо- хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаан боллоо.

“Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд зохион байгуулсан “Манай хороо хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаанд нийт 121 эсээ ирсэнээс 1-р байрыг  Налайх дүүрэг 4-р хорооны иргэн Мапеш овогтой Талагат,  2-р байрыг Багахангай дүүрэг 1-р хорооны иргэн Бузанков овогтой Арвижих, 3-р байрыг Баянгол дүүрэг 15-р хорооны иргэн Ядам овогтой Соном тус тус эзэллээ. Шалгарсан иргэдэд шагнал гардуулах ажиллагааг 2018 оны 07-р сарын 04-ны өдрийн 10.00 цагт газрын даргын өрөөнд зохион байгуулж, шагналыг гардууллаа.